Улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хуралд “Багануур” ХХК-ийн захирал н.Отгонбаяр, “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар нар тайлбар, мэдүүлэг өгсөн бол яг одоо шинжээч н.Ичинхорлоо мэдүүлэг өгч байна. н.Ичинхорлоогоос шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж асуулт асууж байна.

Улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хуралд “Багануур” ХХК-ийн захирал н.Отгонбаяр, “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар нар тайлбар, мэдүүлэг өгсөн бол яг одоо шинжээч н.Ичинхорлоо мэдүүлэг өгч байна. н.Ичинхорлоогоос шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж асуулт асуусан. Тухайлбал,

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Тухайн үед Үндэсний аудитын газарт ажиллаж байсан.

-Хэний хүсэлтээр та аудитын шалгалт хийсэн бэ?

-Ерөнхий аудитын шийдвэрээр хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш.

-АТГ-аас таныг хийгээд өг гэж бичиг явуулсан байна лээ?

-Манай байгууллагад 2012 оны 5 сард АТГ-аас аудит хийх албан тоот явуулсан.

-Хоёр байгууллагын хийсэн гэрээг хүчин төгөлдөр байсан, байгаагүйд танайх дүгнэлт хийх ёстой юу?

-Үгүй.

/Гэрээг хүчин төгөлдөр бус байсан гэж дүгнэлт гаргасан н.Ичинхорлоогийн дүгнэлтийг өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэргээс уншиж танилцуулав/

-Танд ийм эрх байгаа юу?

-Бид гэрээг дүгнээгүй.

-Дахин асууя. Танд байгаа тийм эрх байгаа юу?

-Байгаа.

-Ямар хуулийн заалт байна вэ?

-Би хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүйгээ хэлсэн.

/Өмгөөлөгч Ц.Баасандорж н.Ичинхорлоогийн хүчин төгөлдөр бус гэж гаргасан дүгнэлтийг дахин уншиж танилцууллаа/

-Танд хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх байгаа юу?

-Эрх зүйн үндэс байхгүй.

-Дахин асууя?

-Хуулиар тогтоосон ойлголт байдаггүй.

-Худалдан, худалдан авах гэрээний аль заалт зөрчигдсөн юм бэ?

-3 дугаар зүйлийн 3.4

-Гэрээний үнэ хэд вэ?

-Гэрээний үнэ 27500 төгрөг. “Багануур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 39000 төгрөг болж өөрчлөгдсөн.

-Аудит хийсэн байгууллагадаа тайлангаа гаргаж өгсөн юм уу?

-Бид тайлангаа АТГ-т хүргүүлсэн. АТГ бидэнд аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч.

-Та аудит хийсэн байгууллагуудаа аудит хийх гэж байгаагаа танилцуулсан уу?

-“Эм Жи Эл Эс Би Ди” компанийн тооцооны нягтлан Болортуяа, нэг залуу 2-той хамтарч ажилласан.

Энэ мэтээр асууль хариулт үргэлжилж байсан бөгөөд  Багануур компанийн ТУЗ гаргадаг. Тиймээс ТУЗ-ийн гаргасан 39000 төгрөгөөр борлуулах ёстой. Гэтэл 27500 төгрөгөөр гэрээ байгуулж өгч байснаараа Багануур компани хариуцлага хүлээх ёстой гэдгийг Ичинхорлоо шинжээч хэллээ. 

Дөнгөж сая шүүгдэгчийн өмгөөлөгч Цэрэнжээ асуулт асууж байна. Тэрбээр яагаад хууль зөрчин аудит хийсэн бэ гэхэд зайлшгүй шаардлагын улмаас хийсэн гэдгийг хэлж байлаа. Тэрбээр  тайландаа Л.Гансүхийн улмаас хохирсон гэсэн өгүүлбэр байхгүй гэдгийг хэлсэн. 

Яг одоо Цэрэнжав өмгөөлөгч Ичинхорлоогоос асуулт асууж байна