Л.Гансүхийн шүүх хурал: Шүүгчээс татгалзах хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо
2015/09/17
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч дууссан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтийг танилцуулж асуулт хариулт эхлээд байв. Энэ үеэр шүүгчдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ц.Баасандорж: Шүүгч асуулт асуулгахгүй, цагаатгах баримтыг яриулахгүй, яллах баримтыг яриулж байгаа учраас татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор шүүх хурал завсарлаад байсан. Тиймээс шүүх хуралдан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэв. Улмаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.
Өмнө нь Х.Идэр шүүгчээс татгалзах хүсэлтийг Ц.Баасандорж гаргаж байсан бөгөөд мөн л хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм.
zochin · 2015/09/18
Hereg hiigeegui bol ynaasaa aidag ym bolBaasandorj gegeg hun yamar ch hachin hun be dandaal shuuhees tatgalzaj bh ym uuriiguu ih yamnd bodson ymda uuruu l umguuluh erhees tatgalzuul boln
Boldbaatar · 2015/09/17
Baasandorj shuugch chadvartai yum aa!!! Shuukh khurlyg neelttei khiij baigaad unekheer talarkhaj bna. Ard tumen unen zuv medeelel avakhad tun dukhumtei bolj bna. Ter shinjeech gekh khumuusiin baij baigaa tsaraig ni ee!!!
Зочин · 2015/09/17
АЛУУРЧИН МАН-ЫН ЗАХИАЛГА. АН-ААС ХУЛГАЙ ЛУЙВРЫН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ХҮН НЭГЧ БАЙХГҮЙ БОЛОХООР МАН ӨЧНӨӨН ОЛОН ХУЛГАЙЧ ЯЛТАНГУУДДАА ХАМСААТАНУУДТАЙ БОЛЖ ХОЁУЛАА ХУЛГАЙЧТАЙ ШҮҮДЭЭ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЖ МАН ЗАХИАЛСАН НЬ ГАРЦААҮЙ. ШҮХ 88583399