Л.Гансүхийг шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилнэ
2015/09/18
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа.
Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрөв дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Өчигдөр гэрчүүд мэдүүлэг өгч, шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн.
Өнөөдөр шинжээчдийн дүгнэлтийг үргэлжлүүлсний дараагаар шүүмжлэлийг хэлэлцэх юм. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.