Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
2015/09/21
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхана.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохын зэрэгцээ Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөнө.
УИХ-ын дарга 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Свердловск мужид айлчилна. Свердловск мужид хийх айлчлалын үеэр УИХ-ын даргад тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Свердловск мужийн амбан захирагч Е.В.Куйвашев, Свердловск мужийн Засгийн газрын дарга Д.В.Паслер, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев нар бараалхана.
УИХ-ын дарга З.Энхболд Уралын турбины үйлдвэртэй танилцаж, Екатеринбургийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно. Мөн тэрээр өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Улсын Их Сургуульд /Уралын Политехникийн дээд сургууль/ зочлох юм.
УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар орсон байна
Зочин · 2015/09/21
Saixan setgegdel terj bna .mongoloo ted teleelj chadna
Зочин · 2015/09/21
НАМАЙГ ХҮНТЭЙ ШАТАР ТОГЛОЖ БАЙХАД ӨӨР НЭГ НӨХӨР ХАЖУУНААС ЗААГААД ,ЭЭ БУРУУ НҮҮЧИХЛЭЭ ГЭЭД ХАЛАГЛААД БАЙДАГ. НӨГӨӨ НАДА Д ЗААГААД БАЙДАГ ИХ МЭДДЭГ ХҮНТЭЙГЭЭ ТОГЛОХООР ТЭР ХҮН МААНЬ НАДАД ХОЖИГДООД БАЙДАГ ТИЙМ АРАНШИН ХҮНД, НАЙЗ НӨХДИЙН ДУНД Ч БАЙДАГ .
ЯГ ТҮҮНТЭЙ ИЖИЛ УЛС ТӨРД Ч ХҮМҮҮС АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГНИЙГЭЭ ХӨНДЛӨНГӨӨС МЭДЭМХИЙР Ч ШҮҮМЖЛЭЭД БАЙДАГ.
НӨГӨӨ 100-ААД ЖИЛИЙН ТУШЛАГАТАЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН С.БАЯР, БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ДЭЛХИЙ ЭДИЙН ЗАСАГ ГАЙГҮЙ НҮҮРС, ЗЭС БОЛОН БУСАД ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙСАН. ГЭВЧ ТЭД ЗАМ, БАРИЛГА,ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН АРАВНЫ НЭГИЙН ДАЙНЫ ХИЙЖ ЧАДААГҮЙ .
ТУРШЛАГА БАГАТАЙ ЗАЛУУ АРДЧИЛСАН НАМ ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ДЭЛХИЙ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛТАЙ, НҮҮРС, ЗЭС БУСАД ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ГУРАВ ДӨРӨВ ДАХИН ДООШОО УНАЧИХСАН ҮЕД МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙГООР БАЬЦААЛЖ МӨН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗЭЭЛЖ АВСАН ЧИНГИС БОНДООС ИХ БУЮУ 1,6 ТЭР БУМ ДОЛЛАРЫГ ТӨЛӨӨД МАН-ЫН БАРАГ 90 ШАХУУ ЖИЛД ХИЙСЭН ХАТУУ ХУЧИЛТТА