Ч.Сайханбилэг “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгохыг үүрэг болголоо
2015/09/21
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө. Уг уулзалтад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг төлөөлж “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг оролцсон юм.
Ч.Сайханбилэг "эдийн засгийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан, энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дээрх гурван байгууллагын удирдлагуудад анхаарууллаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байх"-ыг зөвлөлөө.
Мөн хүн бүр хуульд заасан татвараа төлөх учиртай ч татвар авахдаа бизнесийнхэн, баялаг бүтээгчидтэй зөв харилцаж зарчимтай ажиллах шаардлага байна. Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй. “Эксклюзив” компанийн дансыг хааж, захирлынх нь гадаад явах эрхийг хориглосноор тус компанийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ нь цуцлагдсан байна. Баялаг бүтээгчид, компаниудад бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгч байж бид татвараа авна гэдгийг анхаарч ажилла. Түүнээс биш “Эксклюзив” компани, татварын байгууллага хоёрын маргааныг шүүх гэж ийм уулзалт хийгээгүй гэдгээ онцлов.
Ерөнхий сайдын хувьд аливаа кампаничилсан шалгалт хийхгүй байх чиглэл барьж ажиллахыг энэ оны эхэнд, хавар зарласан. Гэтэл компани, аж ахуйн нэгжийн удирдлага татварын албаныхны өмнө сөхөрч байна. Хууль хэрэгжүүлэх явцад татварын албаныхан төрийн сүр хүчийг хэтэрхий үзүүлж ажиллаж байна.
Төрийн хяналт, шалгалтын байгууллагынханд олон давуу тал, хүч бий. Гэхдээ цаг үеэ мэдэрч, эдийн засаг агшсан энэ үед компаниудын үйл ажиллагааг аль болох үргэлжлүүлэх, хүндрэлийг давах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь туслах цаг ирсэн. Хорьж цагдана, үйл ажиллагааг нь зогсооно, торгоно гэж хориг тавьж, сүрдүүлдэг арга барилаа халж тусална, дэмжинэ, ойлголцоно, зааж зөвлөнө гэж ажиллах цаг болсон гэдгийг хатуу анхааруулаад эдгээр байгууллагын удирдлагуудыг ажлын менежмент, арга барилаа өөрчилж ажиллахыг даалгалаа.
Татварын тогтолцоонд гажиг байна. Энийг бид засах ёстой. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Ирэх оны эхний өдрөөс компани аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль хэрэгжинэ.
Манай улсын нийт татварын 98 хувийг 7500 аж ахуйн нэгж, 1,2 хувийг 65 мянган аж ахуйн нэгж төлдөг. Энэ 60 гаруй мянган аж ахуйн нэгж том компаниуд шиг татварын тайлан гаргадаг нь хүндрэл үүсгэж байна. Иймд Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ хуульд оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Татварын Ерөнхий газрын даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
“Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох, татвар төлөх хуваарийг нь гарган өгч, ойлголцож ажиллахыг даалгалаа.
Говийн өвгөн · 2015/09/26
Маш зөв шүү! Улс гэрээ, ард иргэдээ, аж ахуйн нэгж байгууллагаа бодсон ухаант засаглалын тэргүүндээ баярлаж байна. Татварын бодлого маш буруу, тэр урамшуулал бол зүгээр л улаан цагаандаа гарсан дээрэм тонуул юм байна лээ. Тэр захирал эмэгтэй бүр цөхрөхдөө, аргаа барахдаа ухаанаа олохгүй бага зэрэг алдсан дээр нь татварынхан авилгал өгсөнгүйгэж маш харгис хандсан байна лээ. Ёстой сайхан шийдвэр байна. Таварын урамшуулалыг бүрэн зогсоох хэрэгтэй.
Гана · 2015/09/22
Уул нь манай татварын систем тийм ч муу биш.Цаг үеэ дагаад татварын байгууллага байнга шинэчлэлт хийж,одоо цахим хэлбэрээр татварын тайлангаа өгдөг болсон. Байцаагч нар дотор улаан цайм авилгал нэхдэг байцаагч бараг байхгүй.Татварын хувь хэмжээ манай улсын хувьд тийм ч өндөр бишшүүдээ.Би татвар төлөгч.20 жил төлж байна. харин татвар төлдөггүй хүмүүс л хамгийн их хэл ам таталдаг,татварын хувь хэмжээ их байна гэж гомдоллодог шүү.
Зочин · 2015/09/21
Harin tatvariig n toluuleh geed l bolomj haij baigaa yum bishuu.
irgen · 2015/09/21
Ene Maitsetseg tatavariig ni tuluuleech ene huuhnii uuriih ni buruu bna shu de ulsad tuluh tatavaraa tul hun bur tegsh erhtei bh estoi shu de yagaad ene huihniig harj uzeed bga ym be
Зочин · 2015/09/21
ДОРНОД АЙМАГТ ГУРИЛ ,ТАЛХ, ТӨМСНЫ ҮНЭ НИЛЭЭД ХЯМД БАЙХ БОЛОМЖТОЙ. У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛОРЧУЛУУН ӨНГӨН ДЭЭРЭЭ АРД ТҮМНИЙГ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙГАА ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ЭНЭ ҮГЭЭРЭЭ ХАЛХАВЧ ХИЙЖ ДОРНОДЫН АРД ТҮМНИЙГ МӨЛЖИЖ БАЙНА. ЯАЖ МӨЛЖИЖ БАЙГАА ЮМ ГЭВЭЛ ТУН ОЙЛГОМЖТОЙ. МӨНГӨӨР ГАРАА УГААЖ УЛС ТӨРД ОРОХЫН ТУЛД ТУЛ МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХУДЛАА ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛЖ ХОМХОЙ СЭТГЭЛ НЬ ЦАДАЖ ХАНАХГҮЙ ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ӨЧНӨӨН ГА-ГААР НЬ АВЧ ӨЧНӨӨН ХАУС БАРИУЛЖ ТЭНГЭР ТУЛСАН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ ИХ МӨНГӨ ЦАЦАЖ БАЙГААД УЛАМ ИЛҮҮ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ДЭВШИН ШУНАЛТАЖ ИЛҮҮ ИХЭЭР ИДЭХИЙГ БОДОЖ БАЙНА. ДЭЭРХ БАЙДЛААС ДҮГНЭЛТ ХИЙХЭД АЖИЛЧДЫНХ НЬ ЦАЛИН 1САЯААС ДООШГҮЙ ГУРИЛ КГ НЬ 500-ААС ДЭЭШГҮЙ. БАЙХ БОЛОМЖТОЙ.ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА
zochin · 2015/09/21
Dansiig ni neeh ni yahuu tatavaraa tuldug hugtsaand ni tulj bsan bol iim ym bogui bsan bna shu tegsen murtuu ard irgedeereei togloom tohuu hiigeed arga hemjee avaachee