Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

 Хурал эхэлмэгц Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил,  Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан. Үүний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа,  Н.Даваахүү нар буруугүй гэдгийг хэлж, цагаатгах саналтай байгаагаа мэдэгдсэн байдаг.

 Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож,

Л.Гансүхэд  4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж,

Н.Даваахүүгийн  мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох,

Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.

А.Баярмаа