Иргэдийн зээлийг чөлөөлснөөр төсөвт хямрал үүсэхгүй
2015/09/22
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх иргэдийн зээлийг чөлөөлөх хэрэгтэй гэдгийг удаа дараа мэдээлж байсан. Тиймээс “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар төлөвлөж, иргэдийн саналыг авч эхлээд байна.
“Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор тэрбээр тодорхой хэмжээнд судалгаа хийсэн гэдгээ онцолж байсан. Тухайлбал,
• УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгийн хэргийг өршөөнө. Өнөөдөр Монгол Улсын иргэд арилжааны банкуудаас нийт 1.5 их наяд төгрөгийн зээл авсан байна.
• Ерөнхийлөгчийн 4 жилийн хоолны төсөв 2 их наяд. Харин 3 сая иргэдийн зээл 1,5 их наяд.
• Иргэдийн зээлийг чөлөөлснөөр татварт ямар нэгэн хүндрэл гарахгүй гэх зэргээр олон тоо браимт хэлж байлаа.
Улс төрчдийн буруу бодлогоос болж иргэд “модоо барих” болосон бөгөөд өнөөдөр өр, зээлгүй хүн бараг алга. Бүгд л цалингийн болон үл хөдлөх хөрөнгө, малаа барьцаалан зээл авч байна. 100 гаруй хүнд ногдох дөрвөн их наяд төгрөгийн хэргийг өршөөх бус хуулийн дагуу албан татвараа авах хэрэгтэй. Харин өдрөөс өдөрт амьдрал нь доройтсоор байгаа гурван сая хүнд нэг удаа өршөөл үзүүлэх нь зөв гэдгийг тэрбээр хэлж байсан.
Иргэдийн зээлд байрны зээл орохгүй, харин цалингийн болон ахуйн зээлүүд хамрах байх юм байна. Тиймээс энэхүү зээлийг чөлөөлүүлэхийн тулд Чингисийн талбайд гарын үсэг цуглуулж эхлээд байгаа ажээ.
Зочин · 2015/09/22
saihan tarhi ugaalt bolohondee. Bi ch huvidaa zeeltei, gehdee hun buriin zeeliig 0 bolgovol ediin zasagt ovoo l daramt bno doo. Odoo nuguu huvia bodson ard tumen n unegui yumand nugasgui, ajil hiih ermelzelgui, zalhuu hoirog yum bolhooroo demjeed boon yum boloh biz.
Зочин · 2015/09/22
Иргэдээс санал аваад гэхийн зээлтэй болгоно л зээлгүй болохыг хүснэ биздээ гол нь зээлийг дарвал цаашдаа яах уу? улс оронд юу болох вэ? яаж дарах вэ? гэдгээ нарийн сайн төлөвлөж байгаад ард олондоо мэдээлэл хиймээр байна
зочин · 2015/09/22
үнэхээр яг батлагдаад хэрэгжвэл сайхан л байна өнөөгийн энэ хэцүү хүнд байдлыг иргэд бид л мэдэрж байгаа эрхэм 76 бол юу ч л ажрахгүй байгаад л байгаан төрийн өршөөлөө одоо л ард түмэндээ үзүүлэх л хэрэгэй байна даа
зочин · 2015/09/22
дэмжиж байна. гэмт хэрэг хийгээд шоронд орсон ,мөнгө завшаад хоригдож, байцаагдаж байгаа иргэд өршөөлд хамрагдаад байхад бид яагаад нэг удаа ч гэсэн төрийн өршөөлийг хүртэж болохгүй гэж... цалингийн зээлийг чөлөөлчвөл бөөн баяр. байрны зээлээ байг. цалингийн зээлгүй малчны зээлгүй, ахуйн хэрэглээний зээлгүй хүн бараг байхгүй ш дээ.
Зочин · 2015/09/22
мөнгө завшсан хүнд өршөөл үзүүлэхэд яагаад ахуйн амжиргаанд хэргэлсэн зээлд өршөөл үзүүлж болох гүй вэ
bas 1 irgen · 2015/09/22
Uneheer ene huuli n batlagdwal sain l bn
irgen · 2015/09/22
Butehgui ymaar bu huutsuld butehgui