УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гаргав
2015/09/29
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргав.
Тус захирамжид:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай.
2.Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосугай гэжээ.
Зочин · 2015/09/29
1990 ОНООС ӨМНӨ /Е/ ПАСПОРТТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗӨВХӨН НАМЫН ТӨВ ХОРООНЫ ДАРГА НАРТ Л БАЙНА. ХУВИЙН ӨМЧТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ОДООНЫ Х ШИГ ОЛОН МАЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ХУВЬДАА ТРАКТОР 69 -ТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАРЫГ МУУ ГЭЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАР ӨӨРСӨНДӨӨ УЛСЫН ТАНСАГ БАРААТАЙ ДЭЛГҮҮРТЭЙ ТҮҮНД НЬ ЭНГИЙН АЖИЛЧИН ОРОХ ХОРИОТОЙ ТЭР ДЭЛГҮҮРИЙГ НЬ ХААЛТТАЙ ДЭЛГҮҮР, МЭРГЭЖИЛТНИЙ ДЭЛГҮҮР ГЭНЭ. ХҮҮХДИЙГ ЦАЛИНГҮЙ ЦАГ НАРГҮЙ ИХ АЖЛУУЛДАГ, ХӨДӨӨ СУМЫН ХҮН АЙМАГ ЮМ УУ УЛААНБААТАР ЯВАХАД ЗААВАЛ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ЗӨШӨӨРӨЛ БИЧИГ /ЗАМ ЯВАХ ГЭДЭГ/ АВЧ ЯВНА. ӨШӨӨ ЗӨНДӨӨ . .ШҮХ