Иргэдийн сэтгэл МАН руу эргэжээ
2015/09/29
Дөрвөн зүг, найман зовхист аж төрж буй ард түмэнтэйгээ хамтдаа байх их утга агуулсан МАН-ын "Бид хамтдаа" аяныг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Хэнтий аймагт нээлээ. Уг арга хэмжээнд очихоор Улаанбаатараас үүрийн гэгээтэй уралдан зургаан баг Хан Хэнтий нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Энэ удаагийн бүрэлдэхүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар Бага хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон намын ажилтнууд, урлагийнхан багтсан юм. "Бид хамтдаа" аяны нэгдсэн арга хэмжээ Хэнтий аймагт болж, УИХ-ын гишүүд дотроо баг болон хуваагдаж, сумдуудад хүрч ажилласан. Нэгдсэн арга хэмжээний үеэр Ж.Мөнхбат дарга болон Ц.Нямдорж гишүүний хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Тэдний үгийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
МАН-ын генсек Ж.Мөнхбат: МАН ялагдах бүрт ард түмэн, улс орны эрх ашиг давхар ялагддаг юм байна
- Сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж яриад байсан нь даамжраад улс төрийн хямрал болж байна. Төрийн гурван өндөрлөг маань хоорондоо таарахаа болилоо. Нэг нь хууль санаачилахаар нөгөөх нь хориг тавьдаг. Нэг нь гэрээ байгуулах гэхээр нөгөөх нь огцруулна шүү гэж айлгадаг. УИХ-ын дарга гэдэг хүн УИХ-ын хуралдаанаа удирдан чиглүүлэх үүрэгтэй болохоос Монгол Улсын дарга биш. Өнөөдөр зарим нэг өндөр албан тушаалтны хэт өөрийгөө дөвийлгөсөн тоглолт хийж байна. Хэзээ байхад Монголын төрийн эрх байгуулах дээд байгууллага ийм байсан юм. Ээлжит бус чуулганаа зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн. Ээлжит бус чуулганыг хаахдаа хэлэлцэх асуудлаа шийдэж чадахгүй 10 гаруй хүний ирцтэй байж байна шүү дээ. Цаашдаа зүй бус улс төрийн хямрал үргэлжилсээр байх юм бол магадгүй МАН УИХ-ыг тараах асуудлыг тавьж болзошгүй. Иймэрхүү нөхцөл байдалд хүрсэн шүү. Ингээд үнэнийг нь хэлэхээр АН-ыг шүүмжиллээ гээд засгаас орох, гарах дээрээ хүрч байна. Хэсэг бүлэг хүний бүлэг хоорондын эрх ашиг ард түмний эрх ашгийг уландаа гишгэж гүйцсэн гурван жил өнгөрлөө. МАН "Бид хамтдаа" аянаа цаашид үргэлжлүүлнэ. Ардчилсан парламентын 25 жилийн түүхэнд хоёр удаа МАН ялагдсан юм. Нэг нь 1996, нөгөөх нь 2012 онд. 1996 онд ялагдахад Ард, Хотош, Сэргээн босголтын банк дампуурч, Монголын төр засаг цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн. Дөрвөн засгийн газрын нүүрийг үзэж, 1.8 жил үүрэг гүйцэтгэгч сайд нар ажиллаж байсан. 2012 оны сонгуульд МАН ялагдахад ард түмнээ өрөнд бариулж гүйцлээ. Өнөөдөр Монголын эхээс төрсөн хүүхэд 14 сая төгрөгийн өртэй төрж байна. Ахмадуудынхаа тэтгэврийг нэмж байна гэсэн чинь 10 мянган төгрөг нэмэгдүүлж байна. Гэтэл өнөөдөр манайд үнэ нь нэмэгдээгүй бараа байгаа бил үү. Хөдөө гадаа явахад МАН-ыг төр засаг барьж байхад ченж нар гуйж ирээд малчдаас ноолуурыг 90 мянган төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр ченжүүдийг малчид гуйж байгаад 50 мянган төгрөгөөр өгч байна. МАН сонгуульд ялагдах бүрт ард түмний, улс орны эрх ашиг давхар ялагддаг юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Улсын амьдрал шалдар, бульдар байна
- Гурван сая хүнтэй Монголын төрийг донсолгоо багатай аваад явах боломж бололцоо хангалттай байсан. Гэтэл УИХ-ын дарга томилохоосоо эхлээд дотоодын дайнаар ажлаа эхэлсэн. УИХ-ын даргыг бидний оролцоогүйгээр 45 хүн суулгаж байгаад шийдсэн. Дараа нь бүх зүйлийг хүчээр шийдэж эхэлсэн. Ардын нам засаг барьж байхад ажиллаж байсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халсан. Эцсийн дүндээ бэлтгэгдсэн мэргэшсэн төрийн албан хаагчдыг эрх баригчид хөөж гаргаад сонгуулийн үеэр цүнхийг нь бариад гүйж байсан нөхдийг төрийн албанд оруулж, Монголын төрийн уураг тархийг бүрдүүлсэн. Эдийн засгийн хувьд дотоодын нөөц боломжоороо зам харгуйгаа тавихын оронд ямар ч урьдчилсан тооцоо судалгаагүйгээр бонд оруулж ирээд, үйлдвэрлэл явагддаггүй салбаруудад цацаад дуусгасан. 2022 онд улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлнө гэхээр хүнд байдалд орно. Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгт "Хөдөөгийн амьдрал шалдар бульдар байна" гэсэн өгүүллэг байдаг. Улсын амьдрал үнэхээр шалдар бульдар байна. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг, УИХ нь УИХ шиг байж чадахгүй байна. Засгийн газар Их хурлынхаа хүзүүн дээр мордчихсон. Эрх баригчид нь дотроо тав, зургаа хуваагдчихсан. Тэрэгний нэг дугуйг эргүүлэхээр дундуур нь Женко гэдэг чагт очоод тээглэчихдэг. Тэр нь бүх зүйлийг зогсоодог. Ийм эрх баригчдын ажил улсын амьдралыг хүндрүүлж байна. Тавантолгой асуудлаар Засгийн газар санал оруулж ирэхээр огцруулна гэж Ч.Сайханбилэгийг айлгаад, оруулж ирснийг нь нэг хүний нөлөөгөөр гацаагаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй боллоо шүү дээ. Тавантолгойг хөдөлгөхгүйгээр Монгол цаашаа явахад хэцүү. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа нэг гэрт, УИХ-ын дарга нь "шонхор" фракцийнхантайгаа нэг гэрт орж хэвтчихээд явахгүй байна. Улсын ажлыг ингэж хийж байна даа. Муу дээр улцан гэгчээр МАХН, МҮАН гэсэн хоёр өргөс аваачаад хатгачихсан. Энэ хоёр өргөс нь өдөр шөнөгүй Засгийн бие мах бодийг гэмтээж байна. 1990 оноос хойш Монголын улс төрийн тогоонд 25 жил "чанагдаж" байна. Үзэх ёстой муу бүхнийг үзэж туулсан гэж бодож явлаа. Гэтэл үзээгүй байсан юм байна. Хоёр удаа ээлжит бус чуулган зарлахыг харлаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэн ч яриагүй байхад УИХ-ын даргын захирамж гарчих юм. Хоёр дахь ээлжит бусаар АН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэхээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгдөг юм байна. 25 жилийн монгол төрийн түүхэнд бүлгийн дарга нь бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгсөн анхны тохиолдол шүү.
Гишүүд үг хэлж дууссаны дараа танхимд хүрэлцэн ирсэн иргэд асуулт асууж хариултаа авсан юм. Иргэдийн олонхи нь ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт улам муудаж байгааг хэлж байлаа. Тиймээс энэ УИХ-ыг тараах ёстой гэсэн үзэл бодолтой иргэд ч цөөнгүй байсан юм.
МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нар Баянмөнх, Дархан суманд ажиллалаа
Нэгдсэн уулзалт өндөрлөсний дараа МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Хэнтий аймгийн намын хорооны дэд дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумын иргэдтэй уулзахаар аян замдаа гарлаа. Биднийг Баянмөнх суманд ирэхэд тус сумын намын хорооны дарга М.Цэнгэл бусад албаны хүмүүсийн хамт угтан авлаа. М.Цэнгэл өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай, яриа хөөрөөтэй эмэгтэй байв. Улаанбаатараас ирсэн төлөөлөгчдөд нутаг орныхоо байдлыг танилцуулж, АН засгийн эрх авснаас хойш төрийн ажил цалгардаж, эль хуль болж байгааг толгой сэгсрэн өгүүлж байв. Баянмөнх суманд бүтээн байгуулалтын ажил дорвитой хийгджээ. Үүнийг Б.Бат-Эрдэнэ гишүүний хичээл чармайлтын үр дүн гэж магтах хүн ч байсан юм. Сумын иргэдийн тахин шүтэж, цайныхаа дээжийг өргөдөг Дулаан хайрхан уулыг жонш хайх нэрийдлээр ухаж төнхөж эхэлснийг иргэд хэлж байлаа. Энэ талаар Хэнтий аймгийн намын хорооны дэд дарга Баянмөнх сумын уугуул Ц.Идэрбат хэлэхдээ "М.Цэнгэл тэргүүтэй сумын удирдлагууд өмнө нь тэмцэж, Дулаан хайрхныг ухаж байсан үйл ажиллагааг нь зогсоосон ч энэ зунаас хойш дахиж ухаж сэндийчиж эхэллээ. Энэ асуудал маш хурцаар тавигдаж байна. Бидний тахилгатай хайрханд хэзээ ухах эрх олгов гээд нарийн судлахаар 2005 онд эрхийг нь өгсөн байгаа юм. Цааш нь судлаад үзэхээр энэ компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 онд дуусангуут үргэлжлүүлэн сунгасан байна. Нутаг орныхон нь тэмцээд байхад сумын одоогийн удирдлагууд таг чимээгүй суугаад байгаад харамсч байна" гэсэн юм. Баянмөнх сумынханд нийслэлээс ирсэн хүмүүсийн хурлын зар аль хэдийнэ түгжээ. Сумын соёлын төв рүү хоёр, гурваараа хэлхэлдсэн хүмүүс тал талаас цугларч эхэллээ. Соёлын төвийн зааланд иргэд цугласны дараа хурал эхэллээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нар улс орны эдийн засаг, улс төрийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэснийг танхимд суусан хүмүүс чих тавин сонслоо.
Т.Гантулга дарга улс төрийн нөхцөл байдал тун тогтворгүй байгааг хэлээд "АН Засгийн эрхийг авангуутаа Ардын намгүйгээр улс орныг сайхан сайхан аваад явчихна гэж байсан. УИХ анхнаасаа хууль зөрчөөд явсан. Эцсийн дүндээ Ардын намгүйгээр хэцүүдэх нь гээд МАН-ыг засагт урьсан. МАН эдийн засгийн хүндрэл, улс төрийн хүндрэлгүй байдлыг арилгахаар хамтарсан. Ингэхдээ Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар тохирсон. Дараа нь улс орны өмнө тулгамдсан эдийн засгийн бэрхшээлийг даван туулахын тулд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөхөөр ярилцсан. Гэвч засагт хамтарсны дараа маш олон асуудал биднийг шоконд оруулсан" гэлээ.
Түүний дараа Уул уурхайн сайд асан Г.Тэмүүлэн "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн хямралт нөхцөл байдалд 2016 онд бодлогын өөрчлөлт оруулахгүй бол цаад нь тал 2020 он хүртэл үргэлжлэх боломжтой" гэв. Түүний хэлж буйгаар энэ оны найман сарын байдлаар төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Энэ оны эцсээр цалин тэтгэвэр тавихад хүндрэлтэй байдал үүсч магадгүй гэсэн юм. Хямрал төв, суурин газруудад нүүрлэж байсан бол энэ намраас эхлээд сум, баг, малчны хотонд ч орж ирлээ гэдгийг ч энэ үеэр тодотголоо.Монгол Улс түүхэндээ байгаагүй их гадаад өр зээлэндээ баригдсан. Зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг хэлсэн. Түүний адилтгаж ярьснаар бол Чингис бондын хүүгийн зарлагад жилдээ 150 тэрбум төгрөг буюу таван аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэнцэх хэмжээний мөнгө өгч байгаагаас өөрцгүй гэсэн юм. Уулзалт урлагийн тоглолтоор үргэлжиллээ. Олноо "тогдгор" хэмээн хочлогдсон МУГЖ Д.Галсантогтох, СТА Э.Оюумаа нар ая дуугаа өргөсөн юм. Баянмөнх сумын уулзалтад нийтдээ 200 гаруй хүн оролцож, сандал хүрэлцээгүй зарим иргэд хойгуурхан зогсч урлагийн тоглолт үзэж байлаа. Дараа нь бид Дархан сумаар зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус сумын эмнэлгийг төсөв хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар хоёр давхар байсныг ганц давхар болгожээ. Тиймээс зай талбай давчуу эмчийнхээ өрөөнд үзлэг, шинжилгээ явуулах нь холгүй байгааг учирлав. Дархан сумын нэгэн баг байсан Бор-Өндөрийг сумын статустай болгосон нь иргэдийн дунд хагарал үүсэх эхлэл болсныг өгүүлэх хүн цөөнгүй байна. Бор-Өндөр суманд уул уурхай хөгжсөн учраас ажлын байр гарч тийшээ хүн амын төвлөрөл бий болжээ. Дарханаас эмнэлэгт үзүүлэх, хүүхдээ сургуульд өгөх, ажилд орохоор ирсэн иргэдийг Бор-Өндөрт бүрмөсөн шилжиж ирэхийг шаардаж, чирэгдэл учруулдаг тухай ч нутгийн иргэд ярьж байлаа. Одоо дээрх хоёр сум газар нутгаа хуваах асуудалд учраа ололцохгүй байгаа ажээ.Энэмэтчилэн маргаантай асуудлууд байгаа ч Дархан сум адуу, тэмээний тоогоороо аймагтаа тэргүүлдэг юм байна. Юутай ч орон нутагт хийсэн уулзалтаас иргэдийн сэтгэл МАН руу эргэсэн нь илт байлаа.
Ц.Оюунтунгалаг
Зочин · 2015/09/30
Ene nam axiaduu? Mongolchuud tegvel xoxchino Dain bolno .Mongol ix xural xeregtei boloxoos nam xereggui .Tuux xelne nam bol xuivaldaan
bat · 2015/09/30
eedee humuusee ediinzasgiin hyamral AN-s bish delhiin hemjeenii gedgiig neg oilgoh tsag bolson doo MAN erh barij baihdaa ulsiinhaa ediin zasgiig chadvahjuulah neg ch bodlogo barilgui baahan tetgemj taraasnii gaigaar odoogiin uzegdel bii bolson gedgiig oilgooch tednii hiij chaddag zuil ni goyo yarih gutgej chaddag iim l nam za daa 90 onoos hoish 20garan jil bugd l haraa biz dee aztai kolya nariig erh barij baihad delhiin ediin zasag sain baisan shuu dee ted sain daa bish
Зочин · 2015/09/30
ОГТ ХУДЛАА..ӨМХИЙ АЛУУРЧИН МАН РУУ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЭРГЭЧИХВЭЛ 80 ЖИЛ ХУДАЛ ҮГ СОНССОР БАЙГААД ТАРХИ НЬ ХОРДЛОГОНД ОРООД МОНГОЛЧУУДЫГ СОЛИОРЧХЖЭЭ Л ГЭХЭЭС ӨӨРӨӨР ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ? ШҮХ 88583399
Зочин · 2015/09/30
МАН АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД, ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛААД, АРД ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ЦЭРЭГТ ТАТАЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД, ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД , 1 ХҮНД ОНОГДОХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН АЛТ, МӨНГӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, МАЛ СҮРЭГ ГЭХ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛМЖУУДАА АШИГЛААД ЯМАР Ч ЧӨДӨР ТУШАА БАЙХГҮЙ 90-ЭЭД ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖЛӨӨРӨӨ АЗИД БАЙТУГАА ДЭЛХИЙД ТЭГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛМЖ БАЙСАН. ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХЭХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРДИРГЭД АРДЧИЛЛЫН БУЯНГААР АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРИХ СҮҮЛИЙН 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД АРД ИРГЭДИЙН ДУНД АН-ЫН НЭР ХҮНД НЬ ӨСӨХӨӨС АЙСАН МАН-ЫН ӨЧНӨӨН СААД ТЭЭГ ЧӨДӨР ТУШААГ ДАВЖ МАН-ЫН 90-ЭЭД ЖИЛД
Зочин · 2015/09/29
ОГТ ХУДЛАА..ӨМХИЙ АЛУУРЧИН МАН РУУ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЭРГЭЧИХВЭЛ 80 ЖИЛ ХУДАЛ ҮГ СОНССОР БАЙГААД ТАРХИ НЬ ХОРДЛОГОНД ОРООД МОНГОЛЧУУДЫГ СОЛИОРЧХЖЭЭ Л ГЭХЭЭС ӨӨРӨӨР ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ? ШҮХ 88583399