Хотын мэр асан  Т.Билэгтийн хүү Б.Пүрэвдаш  өнгөрсөн сарын 20-ны өдөр  бусдын гарт амиа алджээ. Тодруулбал  талийгаачийг  хөнөөгөөд  өнгөрсөн сарын 20-ны өдөр ЧД-ийн нутаг дэвсгэр, Яргайтын Богины амны зусланд машинд нь амиа хорлосон байдалтайгаар орхисон байжээ. Талийгаачийг машиных нь янданд шланк углан үзүүрийг нь цонхоор оруулан орхисон байсан аж. Хэдийгээр амиа хорлосон мэт таамгийг төрүүлэхээр орхисон ч биед нь учирсан гэмтлээс харахад гадны нөлөөтэй амиа алдсан гэж албаныхан үзэж байгаа гэнэ.

Б.Пүрэвдаш нь 1974 оны 10-р сарын 17-нд төрсөн. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй.  Токиогийн нэгэн их сургуульд зочид буудлын менежмент чиглэлээр суралцаж байгаад эх орондоо ирсэн. ГХЯ-ны харъяа Дипломат зочид буудалд ахлагчаар ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн “гайгүй” ажил эрхэлж байсан ажээ.