Ц.Нямдорж: Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлуудаар ажлын хэсэг гаргуулъя
2015/10/02
УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, санал байгаа эсэхийг гишүүдээс тодруулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө ажлын хэсэг гаргах ёстой. Мөн Улсын дээд шүүх Өршөөлийн хуулийн асуудлаар ҮХЦ-д хандсан. Тиймээс энэ асуудалд мөн ажлын хэсэг гаргах хэрэгтэй” гэдэг горимын санал дэвшүүллээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан асуудалд ажлын хэсэг гаргах саналыг ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл хойшлуулахаар боллоо.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдын гарт амь насаа алдсан. Түүний дурсгалд зориулан хүндэтгэл үзүүлье гэсэн горимын санал гаргав. Улмаар гишүүд босож зогсон хүндэтгэл үзүүлсэн юм.
Яг одоо Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/10/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..ШҮХ
Зочин · 2015/10/02
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399