Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан тушаалын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Тодруулбал, орон сууц хуваарилах асуудлыг боловсруулсан Орон сууцны комиссын шийдвэрийг залруулж Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгохоор болж, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаярт хоёр өрөө байр олгосон шийдвэрийг цуцалжээ.

А.Баярмаа