Айлын бохироос цогцос гарчээ
2015/10/05
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын .. дугаар гудамжинд Д-гийн хашаанд байрлах бохирын нүхний бохирыг соруулахад цогцос гарч ирсэн байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт 2015.10.04-ний өдрийн 01:11 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллажээ. Улмаар иргэн Л /60 настай,эрэгтэй/ бохирын нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.