Амралтын өдрүүдэд 19 ослын улмаас 28 хүн гэмтжээ
2015/10/05
2015 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 660 авснаас зам тээврийн ослын 491 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 19 бүртгэгдэж 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг 50 сургуулиас 5 дугаар сургууль орох зам марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Мөн СХД-ийн нутаг Баруун салааны замд Х.Элентра маркийн авто машины жолооч Х нь Х.Аксент маркийн авто машинтай мөргөлдөж жолооч Ц нарын 2 хүн гэмтсэн. Жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.