Гадаад хэргийн сайд Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2015/10/05
Уулзалтаар талууд Монгол Улс, Мянганы Сорилтын Корпорацийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй байх ёстойг санал нэгтэй тэмдэглэв. Тухайлбал, Улаанбаатар хотын төлөвлөлт, ялангуяа гэр хорооллыг цогцоор нь хөгжүүлэх нь чухал бөгөөд үүнд дэлхийн шилдэг хот төлөвлөлтийн загварыг ашиглах боломжтой талаар МСК-ын Дэд Ерөнхийлөгч К.Хан онцлов. Монгол Улсын Засгийн газрын зүгээс МСК-тай байгуулах гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай албан ёсны хүсэлтээ ойрын хугацаанд танилцуулах юм. Саяхан хоёр долоо хоногийн өмнө төслийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох судалгаа, мэдээллийг гаргаж дүн шинжилгээ хийхээр МСК-ийн төлөөлөгчид Монголд айлчилсан юм. Төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа, мэдээллийн дүн ойрын үед бэлэн болох бөгөөд манай тал хэрэгжүүлэх төслийн саналаа МСК-т албан ёсоор танилцуулахаар ажиллаж байна. |
Зочин · 2015/10/05
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХБААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. ШҮХ 88583399