Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий ассемблейн сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцлоо
2015/10/05
рын 05, Даваа гариг, 09:48 |
Энэ хэлэлцүүлгийн нээлтэд НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн оролцож, НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ үед олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад нөлөөлөх боломжийг сайшаан хүлээн авч, өнгөрсөн 70 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдалд дасан зохицож ирсэнийг тэмдэглэлээ. Мөн тэрээр НҮБ-ын 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед олон талт үзлийн хажуугаар хамтрах ажиллахын хүчийг харуулах их найдвар байна гэж онцоллоо. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ өнгөрсөн 70 жил олон улсын хууль эрх зүйн зарчмууд ба олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахиулахад НҮБ-ын үүрэг хариуцлагыг дахин нотолсныг тэмдэглээд, энэ жилүүдийг сайтар судлах нь туршлага, сургамж болно гэж онцоллоо. Гадаад хэргийн сайд НҮБ-ын Дүрмийг ягштал биелүүлэх нь бүх улсуудын аюулгүй байдлын баталгаа гэж тэмдэглээд, “Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх, энхийг цогцлоох хүчин чармайлтад туслах ёстой гээд НҮБ-ын Энхийн ажиллагааны дээд хэмжээний ажлын хэсгийн зөвлөмж, түүнтэй холбоотой гарсан илтгэлийг сайшаалаа. |
Зочин · 2015/10/05
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХБААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. ШҮХ 88583399