УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд юу ярив-I
2015/10/06
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын “Намын дарга ба сэтгүүлч” уулзалт нэвтрүүлэг, ярилцлагыг үзээд хэд хэдэн дүгнэлтэд хүрснээ уншигч Та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Энэ удаагийн ярилцлага урьд урьдын ярилцлагуудаасаа жин дарсан, даацтай ярилцлага болсныг онцлох нь зүйтэй. Мөнхүү өнөөдрийн нийгэм, монголчуудын амьдрал яагаад муудах болсон, эдийн засаг юуны учир хямарсан зэргийг улс төрийн тогооны гүнд нь байгаа тэрбээр тун ч ойлгомжтой тайлбарлан ярьжээ. Түүний ярианаас өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, арчаагүй байдлаас болж бид ийм байдалд хүрчээ гэдгийг ойлгож авлаа. Ялангуяа өнөөдрийн эрх барьж байгаа Ардчилсан нам дотроо учраа олж чадахгүй байж яаж төр барих юм бэ? гэдэг асуултыг өөрөөсөө асууж үзэв. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний ярилцлагаас олж харсан зүйлүүдээ толилуулъя.
Нэг. Монгол Ардын Нам бол ХХ зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны хооронд болсон үйл явдлыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна.
МАН-ын дарга ийн өгүүлжээ. Үнэхээр ч өнөөдрийн өрнөж байгаа, хотын дарга, эрх баригчдын явуулж байгаа бодлого, ярьж байгаа бүхэн бүхэл бүтэн Монгол Улсын 90 жилийн түүхийг бүдгэрүүлэх зорилготой байгаа нь үнэхээр харамсалтай. Хүссэн ч эс хүссэн ч МАН-ын туулж, явж ирсэн 95 жилийн түүх бол Монгол Улсын түүх. Тэр тусмаа тусгаар тогтнол, эрх чөлөөтэй шууд холбогддог түүх юм. Гэвч АН-ынхан их эзэн Чингис хаанаар далайлган тусгаар тогтнолын түүхийг бүдгэрүүлэх гэж оролдож байгаа нь монгол хүнээс гарамгүй сэдэл, сэтгэгдэл билээ.
Хоёр. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж “Та нарын мэдлэг, туршлага бидэнд хэрэгтэй” гэж тав, зургаан цаг ярьсан.
Үнэн хэрэгтээ Шинэчлэлийн Засгийн газрын тарьсан балгийг цэвэрлэх зорилгоор хүний нөөц муутай АН-ынхан МАН-ыг царай алдсан явдал болсныг монголчууд мэднэ. МАН засагт хамтарснаар эдийн засгийн уналт арай нааштайгаар эргэж байлаа. Харамсалтай нь монголчуудыг ядуу, оюуны чадавхигүй байлгах зорилготой эрх баригчид энэхүү сэргэлтийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Үүнээсээ улбаалан жижигхэн шалтгаанаар МАН-ыг засгаасаа хөөчихсөн юм. Өнөөдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Түүний эл өрөвдөлтэй байдал МАН-ыг засгаас гарснаар эхэлсэн билээ.
Гурав. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч судалгаанаас харахад 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт гурван хувь болчихоод байгаа нь ч үнэн.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МҮОНТ-ээр “Монгол Улсын эдийн засаг 17.6 хувь хүртэл өссөн гэдэг нь худлаа” хэмээн төрийн хүнд баймааргүй царай гаргаж ярьсан юм даг. 2012 онд Сү.Батболдын Засгийн газар 17.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгснийг тухайн үеийн олон улсын ямар ч судалгаанаас олоод үзчихэж болно. Харамсалтай нь УИХ-ын даргын зөвлөхүүд англи хэл мэддэггүй юу, мэддэг ч хэлж өгсөнгүй юу. Нөхөр дарга бүхэл бүтэн үндэсний сувгаар тоосон шинжгүй худлаа бурж суух юм. Тэгвэл 17.6 хувийн өсөлттэй байсан эдийн засаг юуны учир гурван хувь болтлоо буурсан талаар яагаад ярьсангүй вэ. Ер нь АН-ынхан төрийн эрхэнд гарахаараа ямар нэгэн тоон үзүүлэлтийг өөрчилж ярихдаа гарамгай улс юм. Харин УИХ-ын даргын эл төөрөгдлийг МАН-ын дарга М.Энхболд ярилцлагадаа тов тодорхой залруулчихжээ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд урьд урьдынхаасаа арай л өөр өнцгөөс ярьсан нь тун чиг анхаарал татлаа. Юутай ч түүний ярилцлагаас эх орон, газар шороо, ард түмнээ гэсэн чин сэтгэл харагдаж байна. Албархсан шинжгүй, товхийсэн хариулттай ярилцлагын бодол цааш үргэлжлэх болно.
Чингэлтэй дүүргийн иргэн,
ахмад сэтгүүлч Д.Жунай
Зочин · 2015/10/07
ИДЭЭЧИН ЗАВШААЧИНГУУД БОЛ 1990 ОНООС ӨМНӨ ЯДУУ ХООСНЫ ХҮЛЭЭСЭНД БАРИГДАЖ БАЙСАН КОММУНИЗМИЙН БЭЛТГЭСЭН ОЮУНЫ ЯДУУРАЛД ОРСОН УЛСУУД. МАН-ЫНХАН ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН, ӨМЧ ХӨРӨНГӨ ХЭРЭГГҮЙ ГЭЖ НОМЛОЖ ЭНГИЙН БИДНИЙ ТАРХИЙГ УГААЖ ИТГЭЛИЙГ АВСАН. КОММУНИСТ ДАРГА НАР ӨӨРСДӨӨ АРДЧИЛАЛ ЯЛЖ ЖААХАН БОЛОМЖ ГАРАНГУУТ ХАЛБАГАНЫ ТОМЫГ ШҮҮРЧ ХОВДОГЛОН ДАЙРСАН, ТЭДНИЙ ҮР ТӨЛҮҮД Л ӨНӨӨДӨР Ч МОНГОЛЫГ АЛЖ БАЙНА.АРДЧИЛЛЫН ЗОРИЛОГО НЬ УГ НЬ АРД ТҮМНЭЭ ӨМЧТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН. ТЭД ХАМГИЙН АРИУН ГЭЖ БАЙСАН КОММУНИСТУУДЫГ ИДЭЖ УУХЫН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ МАНГАСУУД ГЭДГИЙГ ТООЦООЛЖ ЧАДААГҮЙ. АРДЧИЛЛЫНХНЫ АЛДАА ЭНЭ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/06
БИ ЗОХИОЛ БУЮУ ЗОХИОМОЛ ЯРИАНД ТОМООГҮЙ ХҮҮХЭД БАЙХДАА ИТГЭЖ ЯВСАН.АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАХЫН ТУЛД БУЗАР АЛУУЧИН МАН ОЛОН ЗОХИОМОЛ КИНО ҮЗҮҮЛЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛСААР ИРСЭН.1990 ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АЧ ГАВЯАГААР ТУСГААР ТОГТНОЛ БОДИТ УТГААРАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭН ГЭДГИЙГ ӨНӨӨГИЙН АРД ИРГЭД НҮДЭЭРЭЭ ХАРЖ , ЧИХЭЭРЭЭ СОНССОН. ТҮҮНЭЭС ӨМНӨ МОНГОЛЫГ МОСКВААГААС УДИРДДАГ БАЙСАН. ТҮҮНИЙГ ТУСГААР ТОГТНОЛ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ. АЛУУРЧИН МАН АРД ИРГЭДИЙН АМЖИРГААНЫХ НЬ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВЧ 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ САЛГАЖ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЖ САНДААСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮР Ч МОНГОЛЧУУД ТУРЖ ҮХЭХЭЭС АВРАГДАЖ МОНГОЛ УЛС МАШ БОГИНО ХУГАЦААНД ОГЦОМ ЦЭЦГЛЭН ХӨГЖИЖ БАЙГАА НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН. БОДОО ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ АЛЖ ТЭДНИЙ БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ИХ АЛЛАГАА ХИЙЖ ИХ ДЭЭРМЭЭ ХИЙГЭЭГҮЙ БОЛ АРДЧИЛАЛ ГАРЧ ИРЭХ
Зочин · 2015/10/06
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХБААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/06
Эх орон газар шороо ард түмэндээ үнэхээр хайртай юм бол УБ-ын дуудлага худалдааны доод үнэээр тооцоход 8 их наядын үнэтэй газрыг зүгээр л тараачихсан явдалаа цайруулчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хулгайлж хармаалсан мөнгөө улсад өгчих.