Намуудыг бүртгэхээс татгалзлаа
2015/10/07
Улсын Дээд шүүх “Бие Даагчдын Нэгдсэн Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Б.Дугарсүрэнгийн, мөн “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.
Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Зочин · 2015/10/08
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ХҮНД БАЙСАН Ч СААД БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛЖ АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА. УРЬД ӨМНӨХ ШИГ Э/З САЙН БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ДЭЛХИЙД ГЭРЭЛТҮҮЛЭХ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ГАРЦААГҮЙ ЯЛНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/07
Сда Ардчилсан намын өнгөн дээр энэ улсад байсан бүхэн устжээ.