Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга танхайн хэргээр саатуулагдлаа
2015/10/07
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Аймгийн ИТХ-д Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч Д.Ганцогт нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр Аймгийн ИТХ-ын ажлын албан дээр согтуу ирж агсам тавьж танхайрчээ. Улмаар ИТХ-ын ажилтан Г-г толгой тус газар нь 2 удаа цохиж, боон төмөр сейф мөргүүлснийхээ дараа хашхирч , орилон гарч зугтсан байна. Одоогоор тус хэрэгтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газраас Д.Ганцогтыг саатуулан шалгаж байгаа аж.
Бид энэ хэргийн иалаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/10/07
ДОРНОД АЙМГИЙН МАН ӨӨРИЙНХӨӨ ТАЛД УРВУУЛЖ АВСАН НӨХӨР ДӨӨ. МАН ӨӨРӨӨ ДАНДАА ТИЙМ ҮЛ БҮТЭХ ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА БОЛЧИХСОН НАМ Ш ДЭЭ. ШҮХ
Зочин · 2015/10/07
Хөлдүү бурияд биш биз