Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан.

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх мани мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тийм ээ, бид өөрсдөө бурхад аа” хэмээн нийтэлж, олон хүнийг уйлуулсан. Тоглолт амжилттай болж, гэргий Жулиана “Интер Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр орой буюу аравдугаар сарын долооны орой харамсалтайгаар бурхан болжээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бад мэ хум.

nuudel.mn