"Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй" номын нээлт боллоо
2015/10/15
Монгол Улсад сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр судалгааны ажил түлхүү туурвиж буй АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г. Занданшатар 2015 онд “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Бага хуралд улс төрийн намуудын төлөөллүүд, гадаад дотоодын судлаач эрдэмтэд, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, оюутан залуучууд гэх зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүд оролцсоноороо ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Судлаач Г. Занданшатар Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож, зөвлөлдөх ардчиллын загалмайлсан эцэг Жэймс С. Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг хөрвүүлсэн байна.
Тус номын нээлт амжилттай болж өндөрлөлөө. Нээлтэнд Стэнфордын Их сургуулийн профессор Жэймс С. Фишкин өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна.
Номын нээлтэд УИХ-ын гишүүд, судлаач, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, улстөрийн бүх намын төлөөлөл хүрэлцэн ирж. үзэр бодлоо хуваалцжээ.
Олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд “Зөвлөлдөх ардчилал”–ын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг энэхүү номд тод томруун харуулсан байна. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны түвшинд хувьсал гарах юм.
Зохиолч Гүн овгийн Г.Аюурзана түүний орчуулан гаргасан "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй" номын талаар “Улс төрийн онолын ном зохиолч хүнд хүртээлгүй гэж би боддог байлаа. Тиймээс уншиж байсангүй. Уншлаа гэхэд ямар нэгэн дээдийн санаа олно гэж итгэж байсангүй. Харин "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй’ хэмээх энэ номыг санааандгүй сөхчихөөд, цааш тавьж чадалгүй автав. Ямар эрүүл саруул сэтгэлгээ, ямар уйгагүй нягт судалваа, ямар шинэлэг суурь байв! Хамгийн гол нь “Ардчилал бол иргэн бүрийн үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн” гэдгийг өмнө нь надад хэн ч ингэж тайлбарлаж өгөөгүй юм. ” хэмээсэн нь номын хавтсан дээр дурайж байна.