Үнэнийг шууд хэлэхэд Төрийн банкны хувьчлалын асуудал нөлөө бүхий улстөрчдийн дунд гарч нууцын зэрэглэлтэй тохироо нь явж байна. Ирэх сонгуулиас өмнө энэ банк чадамжийн хувьд савлаж эхлэнэ. Ер нь бол дампуурах ёстой. Сүүлийн 25 жил Монголын улстөрд байгаа нөхөд өөрт хэрэгтэй гэж үзвэл ямарч банкыг дампууруулчихдаг. Энэ тал дээрээ мэргэшсэн багтай. Та бүхэн эргэн санаарай сонгууль бүхний өмнө ямар нэгэн банк дампуурсан байдаг. Бүр "ХОТШ”, "Сэргээн босголт хөгжлийн” банкнаас авахуулаад "Зоос”, "Анод”, "Хадгаламж” гээд цуварна. Монголд банк дампуурчихаар эдийн засгийн хямрал болоогүй. Гэтэл эд яагаад дампуурсан юм. Энэ бүхний цаана улстөрийн захиалга буй. Энэ удаа Төрийн банкны ээлж ирсэн гэсэн үг. Эртнээс эхлүүлсэн төлөвлөгөөт ажил л даа. "Хаан” банкнаас Т.Батсайханг авчирж Төрийн банкны Гүйцэтгэх захиралаар тавьсан тэр үеэс л эхэлсэн. Арилжааны банкыг хувьчилахад олон төрлийн "цэвэрлэгээ” хийх шаардлагатай. Түүнийг хийхээр Т.Батсайхан ирсэн гэдэг. Завханд нэр дэвшинэ гээд явж байхыг бодоход "ажил” -аа сайн хийсэн бололтой.

Үргэлжлэийг ЭНД ДАРЖ үзнэ үү