Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар мэдээлэл хийв
2015/10/16
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулан мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Иоахим Гаук, энд хүрэлцэн ирсэн хатагтай ноёд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн өдрийн амгаланг айлтгая.
Миний урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Иоахим Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойн жил болж байгаа чухал айлчлал юм.
ХБНГУ нь Монгол Улсын ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд бид үргэлж талархаж явдгаа энд илэрхийлье.
Энэ долоо хоногт Монгол-Германы харилцан үйл ажиллагаа маш их идэвхтэй өрнөж байгаа өдрүүд болж байна. Монгол-Германы эдийн засгийн хорооны хурал амжилттай болж өнгөрсөн. Мөн ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн ажлын хэсгийн 4 дүгээр хуралдаан болж байна. Ирэх даваа гаригт Монгол, Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт болно.
Дөнгөж сая би эрхэм Ерөнхийлөгч Иоахим Гауктай хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Энэ айлчлалын үеэр шинжлэх ухааны байгууллагын хоорондох тодорхой асуудлаар хэлэлцээр байгуулсан. Мөн зэсийн баяжмалын гэрээг Германы компани манай хувийн үйлдвэрлэгчидтэй байгуулсан. Энэ бол чухал хэлэлцээр юм. Тос тосолгооны материалын үйлдвэр байгуулах талаар мөн хоёр тал гэрээ байгууллаа. Энэ мөн их чухал юм. Эрхэм Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа нь бас чухал юм.
Эрхэм Ерөнхийлөгч манай эртний нийслэл Хархоринд зочлохоор төлөвлөсөн. Энд хоёр Ерөнхийлөгчийн ивээл дор археологийн судалгаа амжилттай явагдаж байдгийг хэлье. Мөн Монгол-Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцахаар болсон.
Ингээд Эрхэм Ерөнхийлөгчийг өөрийн зочид төлөөлөгчдийн хамт манай оронд тавтай морилон саатахыг дахин хүсэн ерөөж, таны айлчлалд амжилт хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
Зочин · 2015/10/17
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО. БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ҮХЭХЭЭС БУСДЫГ ХИЙХ БОЛНО.ШҮХ88583399
Зочин · 2015/10/16
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД, БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГAA А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АР