Таны харж байгаа энэ эрийг Тэд Ричардс гэдэг бөгөөд Их Британийн иргэн. Бристолын оршин суугч 56 настай энэ эр биедээ 110 шивээс, персингийн 50 нүхтэй. Тэрбээр сонирхолдоо хөтлөгдөн чихээ тайруулсан бөгөөд хагалгааг 6 цагийн турш хийжээ. Одоо Тэд хамраа авхуулах мэс засалд орох гэнэ.