2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 427 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-11, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж, Саруул тэнгэр-2 н урд замд тэнүүн огоо ХХК-ны Daewoo Bs-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.

ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж Монфреш ХХК-ны баруун замд Т.Маrk-2 маркийн авто машины жолооч Э нь Т.Kluger маркийн Н жолоочтой, D. Altis маркийн Ж жолоочтой, Т.Corolla маркийн Т жолоочтой 29 настай эрэгтэй Ж нарын 6 хүн гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Хөдөө орон нутагт гарсан зам тээврийн ослын талаар

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот чиглэлд 29 километрт хатуу хучлагтай асфалтан замд N.Condor маркийн авто машины жолооч М нь Howo маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М нас барсан.