Р.Зоригтбаатар: Шүүхийн шийдвэр танилцуулсны төлөө намаас хөөх юм гэнэ
2015/10/20
Орон нутагт МАН-ын дотоод амьдрал түвэгтэй байгаа бололтой. Хэвлэлүүдээр тэр аймгийн даргыг намаасаа хөөж гэнэ, энэ аймгийн ИТХ-ын даргыг хөөж гэнэ гэсэн мэдээлэл салахаа болив. Дорнод аймгийн МАН-ынхан ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огцруулж, улмаар намаас нь хөөж, ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл бий.Намаасаа хөөгдсөн гэх Р.Зоригтбаатартай ярилцлаа.
-МАН-аас Таныг хөөсөн гэх мэдээлэл байна?
-Дорнод аймгийн МАН-ын хорооны шийдвэр биш ээ. Тус аймагт МАН, АН дамнасан хэдхэн хүний бүлэглэл бий болчихоод удаж байгаа юм. Тэдний найруулсан хор, хууль бус үйлдэл. Нэр бүхий эдгээр хэдхэн хүн өөрсөддөө ашигтай шийдвэр гаргахын тулд яаж ч мэдэх хүмүүс. 2012 оноос хойших хугацаанд Дорнод аймагт хууль бус мөн ч их үйлдлийг эдгээр хүмүүс хийж ирлээ дээ. Ер нь эхнээс нь товчхон яривал ойлгомжтой байх. 2012 оны орон нутгийн сонгуулиар МАН ялалт байгуулсан. Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 18 нь МАН, 14 нь АН-ынх. Олонхи болсон намын дарга Засаг дарга болох нь тодорхой. Тиймээс манай намаас аймгийн Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг томилуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьсан ч төрийн албанд гурван жил ажиллаагүй гэдэг үндэслэлээр гурван удаа буцаасан юм. Дараагийн хүн Н.Хүрэлбаатарыг Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг би намынхаа хэсэг төлөөлөгчийн хамт гаргасан. Энэ хүн аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын даргаар арав гаруй жил, аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, ИТХ-ын даргаар дөрвөн жил ажилласан төрийн ажлын арвин туршлагатай хүн. Гэтэл манай намын гишүүн Уулаа буюу П.Мөнхтөр, М.Бадамсүрэн нар АН-ын гишүүн Г.Болдбаатартай үгсэн АН-ын гишүүн С.Ганбатыг Засаг дарга болгох ажлыг зохион байгуулсан. Ялсан намаас дарга тавих нь улс төрийн эрүүл зарчим биз дээ.
-Ямар учиртай цөөнх болсон намынхаа төлөөллөөс аймгийн Засаг даргыг тавьсан юм бол?
-Ерөөсөө л нам дамнасан эрх ашигтай хэдэн хүний хувийн тохироо. С.Ганбатыг л зөөлчилж хууль бус үйлдлүүдээ хийх гэсэн зорилготойг энгийн иргэн ч мэдэж байсан даа. Хийж ч амжсан. Түүнийг Засаг дарга болгонгуут С.Ганбат нь МАН-ын дарга М.Бадамсүрэнг орлогчоороо томилсон. Уулаа гэхээр Дорнодынхон мэддэг юм даа, жинхэнэ нэр нь П.Мөнхтөрийг Чойбалсан хотын дарга болгосон. Дараагийн нүүдэл нь Уулаа маш их хэмжээний газрыг авсан баримт бий. Бод л доо, иргэнд 0.7 га газар аймгийн төвд олдохгүй байхад П.Мөнхтөр 37 000 мкв гайруй хэмжээний газартай болсон байх жишээтэй. Хор найруулгын гол дүрд тоглосон АН-ын гишүүн Г.Болдбаатарт аймгийн төвийн А зэрэглэлийн бүсэд газар олгох шийдвэрийг С.Ганбат хууль бусаар гаргасан байдаг.
-Тодорхой баримттай ярихгүй юу. Хүн гүтгэж байгаа юм биш биз?
-Төрийн мэдлийн газар дээр Г.Болдбаатар зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж орон сууцны таван давхар барилга барьсан. Ингэхийн тулд С.Ганбатыг ашигласан. Тодруулбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон нутгийн өмчийн 2400 мкв газрыг Г.Болдбаатарт олгуулахаар ИТХ-д хандсан. ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаад “Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын хурлаар шийдвэрлэнэ” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл С.Ганбат ИТХ-аас тогтоол гаргаагүй байхад үндэслэлгүйгээр нөгөө газрыг Г.Болдбаатарт олгосон захирамж гаргасан. Орон нутгийн өмчийн газрыг Засаг дарга дур мэдэн бусдад шилжүүлж болохгүй. Энэ бол хууль бус. Г.Болдбаатар С.Ганбатыг ашиглаж газартай болсон. Уг нь Г.Болдбаатар С.Ганбатын дотнын найз. Гэтэл өөртөө ашиг олж найзыгаа хууль зөрчүүлж, эрх мэдлээ урвуулан ашигласан авлига албан тушаалын том хэрэгтэн болгосон. Ямар шившигтэй муухай зан гаргасан гээч. С.Ганбат нь энэ шийдвэрээсээ болж огцорсон. М.Бадамсүрэн энэ алдаан дээр дөрөөлж Засаг даргаа огцруулж өөрөө Засаг даргад нэр дэвшиж томилогдсон.
-М.Бадамсүрэн орлогчоор нь ажиллаж байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Өөрийнхөө намаас Засаг дарга томилуулалгүй, АН-ын хүнийг Засаг даргаар томилох ажлыг зохион байгуулсан гэдэг шалтгаанаар МАН-ын Удирдах зөвлөл М.Бадамсүрэнг Дорнод аймгийн МАН-ын даргаас чөлөөлж байсан үе бий. М.Бадамсүрэн С.Ганбатыг огцруулсныхаа дараа намынхаа Удирдах зөвлөлд “Би алдаагаа засчихлаа. Намын даргаар буцааж томилж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг нь үндэслээд дахин намын дарга болгосон хэрэг.
-Үйл явдал ингэж өрнөсөн юм байна. Таныг яагаад намаас хөөх болчихов?
-Болсон явдал гэвэл аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан дээр АН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Энхболдоос надад ирүүлсэн шүүхийн шийдвэр буюу төлөөлөгч Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг эргүүлэн татсан шийдвэрийг уншиж мэдэгдсэн явдал. Шүүхийн тогтоол уншсан надад уншуулсан хүмүүс нь дургүй байх нь мэдээж. Түүн дээр дөрөөлж нөгөөдүүлтэй Уулаа, М.Бадамсүрэн, С.Мөнгөнбат нар нийлж намайг огцруулах ажил зохион байгуулж, хурал үймүүлж эхэлсэн. Улмаар П.Мөнхтөрийг ИТХ-ын дарга болгох шийдвэр гаргасан.
-Тэгээд юу болов?
Намайг хурлын даргаас огцруулах хуулийн үндэслэл олдохгүй болохоор намаас хөөх мэргэн шийдвэр гаргаж байгаа нь тэр. Намаас гарсан учраас ИТХ-ын Төлөөлөгчөөс эргүүлэн татна. Тэгээд хурлын даргын эрх мэдлийг Уулаа нь авах юм. Энэ үйлдэл нь манай намын дүрмийг зөрчсөн. Учир нь ИТХ-ын дарга, Засаг даргыг томилоход намынхаа Удирдах зөвлөлтэй зөвшилцөж шийдвэр гаргах ёстой байдаг. Мөн намайг намаас гарсанд тооцох шийдвэрийг МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар шийддэггүй л дээ. Энэ нь бас намын дүрэм зөрчсөн үйлдэл.
-Намын дүрэм зөрччихөөд байхад дээд Удирдах зөвлөл тань асуудалд оролцоогүй юу?
-МАН-ын Удирдах зөвлөл М.Бадамсүрэнгийн дүрмийн бус үйлдлийг буруушаасан. Тийм учраас яаж ч чадахгүй хурлыг дуусгасан. Ийм л зүйл болсон.
-Одоо та ИТХ-ын дарга хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ. Яагаад гэвэл тэр нөхдүүд хууль бус хуралдаан зохион байгуулж, намайг огцруулах шийдвэр гаргасан. Би нутгийн өөрөө удирдах байгууллагын тамга, ИТХ-ын даргын ажлыг ёс төртэйгөөр хүлээн авсан. Цаг нь ирэхээр хуулийн хүрээнд ёслол төгөлдөр хүлээлгэн өгнө. Тийм учраас ийм нам дамнасан явцуу эрх ашиг бүхий бүлэглэлийн хуйвалдагчдад тамгыг өгөхгүй. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа.
-Та С.Ганбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад орон нутгийн өмчийн газар шилжүүлсэн гэлээ. Хуулийн байгууллагад хандсан уу?
-Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Тиймээс АТГ шалгах байх.
-Хамгийн эв нэгдэлтэй гэгддэг МАН танай аймагт лав их зөрчилтэй байгаа юм байна гэж ойлголоо?
-Дорнод аймаг түймэртэй байна, өвөлжилт хүндэрвэл байдал хэцүүднэ. Уг нь Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарч, ажиллаж баймаар юм. Гэтэл М.Бадамсүрэн өөрийг нь торлон ороосон хэдэн хүний гарын үзүүрт захирагдаж, юун аймгийн ажил төрлийг хийх. Нэг нь орж очоод тэг гэж зандрахад за гэж бөхөлзсөн хүүхэд сууж байна. Дээр нь намын эрх ашиг гэж юм байна. Сонгууль хаяанд ирсэн энэ цагт намаа хагалан бутаргаж, намаасаа аймгийн ИТХ-д нэг бус удаа сонгогдож олны итгэлийг хүлээсэн гишүүнээ намаас нь хөөхийг оролдож, хагалан бутаргасан үйл ажиллагааг хийгээд сууж байна шүү дээ. Ийм байдалтай сонгуульд ороод амжилтад хүрэх үү. Намайг хүндэтгэдэг масс энэ аймагт бас байдаг юм шүү дээ. Ер нь шулуухан хэлэхэд Дорнод аймгийг доройтуулж, ард түмнийг нь, төрийн байгууллагатай нь доромжилж байгаа нам дамжсан эдгээр нэр бүхий хүмүүс, хамгийн муу үйлдэл бүр дээр эрх ашгийн салшгүй нэгдэлтэй болсон дээрх хэдхэн хүнээс дорнодчууд салах цаг болжээ. Алийн болгон энэ хэдэн хүнд Дорнодчууд доромжлуулж суух юм бэ. Эдгээр хүмүүсийг тэр АТГ, шүүх, цагдаа нь шалгаж хариуцлагад татаж байж Дорнод аймагт шударга ёс тогтоно. Би шударга ёсны төлөө, үнэний төлөө тэдэнтэй хуулийн хүрээнд эцсээ хүртэл тэмцэнэ. Шударга үнэний дуу болсон танай сониноор дамжуулж үүнийг би хатуу хэлье.
Эх сурвалж Өдрийн сонин
үг үсэг ... · 2015/10/23
зочин
Зочин · 2015/10/21
ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГЧ ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫГ ЗОРИГТОЙГООР ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН.ШУДРАГА БУС ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛООД ӨӨРСДӨӨ ШУДРАГА БУС ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ МАН РУУ УРВАСАН. ЦЭРЭНЧИМЭГ ДОРНОДЫН А.Н-ЫН ТҮҮХЭН ҮЕИЙН ХАМГИЙН ШУДРАГА ХҮН. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА. ДЭЭРХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЛАВ БАЙХГҮЙ. ТЭР НӨХДҮҮД ЦЭРЭНЧИМЭГТ АТААРХАСАНДАА ДЭД САЙД БОЛОХЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/21
ДОРНОД АЙМГИЙН АН-ЫН ДАРГА ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГЧ ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АН-ЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН.. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА. ДЭЭРХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЛАВ БАЙХГҮЙ.ДОРНОДЫН МАН. ДЭЭР ДУРЬДАГДСАН ДОРНОДЫН АН-ААС ШҮҮРДЭГДЭЖ ХАЯГДСАН ХОГ НОВШНУУДЫГ АШИГЛАЖ БАЙГАА ЭНЭ. МАН УГААСАА ТИЙМ Л ОЛЗ ХАЙЖ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ.88583399
АН-ын гишүүн · 2015/10/21
Цэрэнчимэг гэж Нийслэлд байж байгаад Дорнодод очсон хүн.Сайн дарга гэж бодохгүй л байна Харин сайн хорчин гэвэл үнэнд ойртоно.Зөвхөн дээш харж тал засах ганц мэргэжилтэй хүн Ийм хүмүүсийг АН-ыг бэхжүүлж байна гэдэгт итгэхгүй л байна.
Зочин · 2015/10/21
bieiin tamiriiin bagsh ni unench ukhaalag bol ter avilgalch khulgaich naraas iluu ard tumniikhee tuluu ajillana shuu dee teg
Зочин · 2015/10/21
nam buleg songuuli gej kheruul khiij bkhaar uvliig unutei davakh beltgelee basaagaasai ajlaa l khuigeech
Зочин · 2015/10/21
Зоригтбаатар гэж биеийн тамирын багш хөлдүү эр ганцаараа яриад байх юм. Цаадуул чинь чиний сүүлийн үгүүдийн сонсож байгаад цавчих байх даа
Зочин · 2015/10/20
ДОРНОД АЙМГИЙН АН-ЫН ДАРГА ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГЧ ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АН-ЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН.. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА. ДЭЭРХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЛАВ БАЙХГҮЙ.ДОРНОДЫН МАН. ДЭЭР ДУРЬДАГДСАН ДОРНОДЫН АН-ААС ШҮҮРДЭГДЭЖ ХАЯГДСАН ХОГ НОВШНУУДЫГ АШИГЛАЖ БАЙГАА ЭНЭ. МАН УГААСАА ТИЙМ Л ОЛЗ ХАЙЖ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ.88583399
Зочин · 2015/10/20
Dornodiin AN sunutugei...
Зочин · 2015/10/20
AN-n humuus bol busdiig huchinddeg... Tuv aimgiin Bayanchandmani sumiin ter hun huchindsen darga nar AN iihan gee biz dee eniigee haash ni nuuh nuu kkk
Зочин · 2015/10/20
Nam namiin doodoh doloogchid
Зочин · 2015/10/20
ДОРНОД АЙМГИЙН АН-ЫН ДАРГА ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГЧ ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АН-ЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН.. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА. ДЭЭРХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЛАВ БАЙХГҮЙ.ДОРНОДЫН МАН. ДЭЭР ДУРЬДАГДСАН ДОРНОДЫН АН-ААС ШҮҮРДЭГДЭЖ ХАЯГДСАН ХОГ НОВШНУУДЫГ АШИГЛАЖ БАЙГАА ЭНЭ. МАН УГААСАА ТИЙМ Л ОЛЗ ХАЙЖ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ.88583399
Зочин · 2015/10/20
Уулаа буюу П.Мөнхтөр Дорнод аймгийн Шүүхэд шүүгч хийж байхдаа согтуугаар автомашин жолоодож хүн дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтаж,хэргээ нуун далдлах оролдлого хийж байгаад цагдаагийнханд баригдаж үйлдсэн хэрэг нь илчлэгдэж билээ. Тэгээд хохиоргчийн ар гэрийнхэнд хохирол төлж, шүүхэд торгуулж,эцэст нь шүүх ажлаас халж байсан цаг саяхан мэт. Арга ч үгүй дээ. нүгэл нүдээрээ гэж Аймгийн ард түмнээ хятад спиртээр мөн ч олон жил хордуулж хороосон доо.Спирт урдаас зөөж шаглаж зарж байж л хөрөнгөжсөнийг Дорнодынхон бүгд л мэднэ.
Зочин · 2015/10/20
Даравч далдайна, булавч бултайна гэдэг энэ дээ. Уулаа юу хэлмээр байна.
Зочин · 2015/10/20
Энэ жинхэнэ үнэнийг бичжээ. Яг ийм үйлдэл болж байсан.

Саяхан - 0
Зочин · 2015/10/20
ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГЧ ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АН-ЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН.. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА. ДЭЭРХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЛАВ БАЙХГҮЙ.ДОРНОДЫН МАН. ДЭЭР ДУРЬДАГДСАН ДОРНОДЫН АН-ААС ШҮҮРДЭГДЭЖ ХАЯГДСАН ХОГ НОВШНУУДЫГ АШИГЛАЖ БАЙГАА ЭНЭ.