Олон улсын шүүгчдийн холбоонд хандлаа
2015/10/20
Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд "шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна.Тодруулбал Засгийн газраас анхан болон давж заалдах шатны шүүхийн 2016 оны төсвийн урсгал төсвийг 41.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг тэг төгрөг байхаар хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Үүнд:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлсэн төсвөөс цалингийн сан 12.2 тэрбум төгрөг, тогтмол зардал 263.0 сая төгрөг, хангамж бараа материалын зардал 799.3 сая төгрөг, эд хогшил урсгал засварын зардал 4,834.2 сая төгрөг, албан томилолтын зардал 561.0 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр 584.0 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 842.8 сая төгрөг, бусад урсгал шилжүүлэг 4,437.1 сая төгрөгөөр тус тус хасагдсан байна.
Түүнчлэн Засгийн газраас шүүгчдийн цалингийн санг 30 хувиар бууруулж төсвийн төсөлд тооцох зорилгоор Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамтдараах хууль тогтоомжийн төслийг өргөн барьсан байна.
Энэ нь "шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн тул энэхүү тулгамдсан асуудлаар "Монголын шүүгчдийн холбоо" ТББ Олон улсын шүүгчдийн холбоонд | International Association of Judges http://www.iaj-uim.org | ханджээ.
Шүүгчдийн цалинг бууруулж байгааг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын шүүгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо тус тус эсэргүүцээд байгаа.
Зочин · 2015/10/20
Улсын эдийн засаг уналтад орж, хямрал дээд цэгтээ хүрчихээд улс орон чинь сүйрлийн ирмэг дээр ирчихээд байхад та нар жиоийн төрийн албан хаагчдаас 5-10 дахин их цалин авдаг атлаа цалин бууруулах гэлээ хэмээн Олон улсын байгууллагад хандахаасаа ичихгүй байна уу? Өндөр цалин аваад ч та нар шударгаар ажиллаж чадахгүй байгааг ард түмэн мэдэж байгаа шүү. Та нар шиг юмнуудыг "арилчихсан дотортой" хүн гэж ахмад үе мааньь ярьдаг юм.
Зүрх судас · 2015/10/20
Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл "судас цэвэрлэгч Ли Эр Кан" бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд МУ-д зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас: 96665038 10 жилийн ойд тохиолдуулан +1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=CBGK4Pu-94I
иргэн · 2015/10/20
3-7 сая төгрөгийн цалин авчихаад, тэгээд иргэдээсээ ичихгүй олон янзын юм яриад, бичээд бдаг ямар ёс зүйтэй хуульч, шүүгч нар гээч нь вэ. Ард түмэн хэдэн төгрөгийн цалин мөнгө аваад өдрийн бор хоногоо өнгөрөөж бгааг энэ хүмүүс мэддэг болов уу. Тэгээд хэд хичнээн албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж төрөөс мөнгө идэх боломж бололцоо олгосон бол
.