47 Шонхор шувуу хил давуулах гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ
2015/10/20
Монголын үндэсний бахархалт шувуу болсон шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна. Тус мэдээллийн дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулан Ханх сумын иргэн Н гэх айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан, Н-ийн гэрт үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонгилоос 47 шонхор шувуу нуусан байсныг олжээ. Уг шонхор шувууг Украйн улсын иргэн А-тай Сэлэнгэ аймгийн харьяат иргэн М, Н нарын иргэд хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Эдгээр иргэдийг холбогдогдох хуулийн байгууллагад шилжүүллээ.
элбэгдоржийг ... · 2015/10/20
Манай ерөнхийлөгч мануухай шиг яагаад дуугарахгүй байна. Арай энэ шонхорууд шиг барьцаалагдчихсан юм уу.Улаанбаатар хотод олон шонхор барьчихсан байсан.одоо дахиад хилээр гаргах гэж байна.элбэгдоржийг хүн бүхэн доромжлох ёстой гэж үү.
irgdn · 2015/10/20
Baigliinhaa bayalagiig dandal alj ustgaj zarah gej bh ymaa uhamsar uutanguud ym da