Гадаадын иргэн харъяат “шорон” болсон уу?
2015/10/20
Гадаадын иргэн харъяатын газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон нэрээ өөрчилсөн билээ. Тэгвэл тус газрын эрх мэдэл бүхий хүний өрөөнд гадаадын иргэнийг 3 хоног саатуулан, мөнгө өг гэж дарамталсан хэрэг гарчээ. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн газраас шалгаж байгаа ажээ.
Өвөрмонголын иргэн Э манай улсад жуулчний визатай нэг сар түр оршин сууж байжээ. Түүнийг та бидний нэрлэж заншсанаар Гадаадын иргэн харъяатын хэсэг нөхөд энэ сарын 01-ны өдрийн орой толгойн тус газар нь цохиж унаган, машинд хийн авч явсан байна. Ингэхдээ бүх бичиг баримт, карт зэргийг хураан авчээ. Улмаар хаана байгаа нь мэдэгдэхгүй 4 өдөр гадуур байлгажээ. Улмаар энэ сарын 05-07-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтны өрөөнд саатуулжээ. Ийнхүү саатуулж байгаа нь тус газрын камеруудад бичигдсэн гэнэ. Тухайн гадаадын иргэнээс 50 сая төгрөг өг хэмээн нэхэмжилж, сүрдүүлж байсан ажээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэнээс тодруулахад: Ийм зүйл болсон байх учиргүй. Нөгөө талаас манайд стандартын дагуу саатуулах байр байдаг болохоор албан тушаалтны өрөөнд саатуулдаггүй. Таны мэдээллийг тодруулаад эргэн холбогдье гэж тайлбарлав.
Өвөрмонгол улсын иргэн Э нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын уг үйл ажиллагаанд гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/11/15
энэ арай дэндэж байна. хүн барьцаалах хэрэг төрийн албан хааагчид хийнэ гэдэг ямар дээрэмчин алуурчин талаачин улс болсоноо монгол олон улсад харуулж байна. шившиг. хэн аль улсын иргэн байх нь хамаагүй монголын нэрийг бузарласан нөхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэ.