М.Энхболд: Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй
2015/10/20
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Төсөв бол тухайн Засгийн газрын ямар үйл ажиллагаа, бодлого явуулах вэ гэдгийн илэрхийлэл юм. Нефть бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж байгаа нь жижиглэн худалдаалах үнийг одоогийн төвшинд цаашид үргэлжлүүлж барих гэсэн ийм бодлого байна. Бензин шатахууны жижиглэн худалдаалах үнээ бууруулж, шинээр татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгаа өөд нь татъя гэсэн бодол Засгийн газарт ерөөсөө алга. Тэгээд асуудал тавингуут та буруу ойлгож байна гэх юм. Би Ерөнхий сайд байхдаа наад татварыг чинь дээш доош нь болгох Засгийн газрын тогтоол гаргаж байсан юм. Ойлгоод тогтоол гаргаж байсан юм шүү. Ер нь ачаа бараа, татлага татах цаг дөхлөө, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.7 хувийн хүүтэй баахан мөнгө тараасан, үүнийхээ хагас хугасыг буцаагаад улсад төлүүлье, энэ боломжийг нь нефтийн компаниудад олгоё гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу даа. С.Баярцогт та сүүлийн үед нефть бүтээгдэхүүний асуудалд илүү анхаарал тавиад байх юм. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд хамааралгүй. Энэ талаар холбогдох сайд нар нь үндэслэлээ ярих ёстой. Ийм байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.
Засгийн газар цалин, тэтгэврийг энэ жил нэмэгдүүлэхэд зориулсан 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасах, төрийн албан хаагчдын цалинг 10, 30 хувиар бууруулах санал гаргажээ. Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй. За яахав, УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг бууруулдаг юм байж. Төрийн албан хаагчдын цаана олон мянган өрх айлын амьдрал байгаа шүү дээ. Ингэж цалин хасахын оронд 2015 онд байгуулагдсан 119 төрийн болон орон нутгийн өмчит компаниудаа татан буулгаач. Бизнес эрхлэгчдийн ажлыг булааж авдаг тэр компаниудаа татан буулгаж эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал хямралаас гарахад тус дэм болно.
Дөнгөж сая Бакей дарга Төрийн албаны тухай хуулийн 38.2-т "Хямралаас гарах зорилгоор төрийн албан хаагчдын цалинг бууруулж болохгүй" гэсэн заалтыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим талаас нь авч үзвэл Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн төсвийн тодотгол өргөн барьсан байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоо та Төрийн албаны тухай хуулийг хамгаалж манаж ажилладаг юм бол энэ танхимд суухын оронд Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалт 800 тэрбумаар тасарсан. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахаас өмнө хоёр зүйлийг Засгийн газар хийж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улс хөрөнгө оруулалтыг шингээх чадамж хэр байна вэ? Бид өмнө нь дандаа үүнийг тооцдог байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нэгжийн үнэлгээ, үнэ өртөг ямар байна вэ? Гуравхан жилийн өмнө 95 сая төгрөгөөр нэг км зам тавьж болдог байсан. Одоо 600 сая төгрөг болсон. Үнэ өссөн, өртөг өссөн. Гэхдээ зургаа дахин өсөх хэмжээнд хүрээгүй. Тавьсан замын чанар гурван жилийн өмнөхөөс дээрдсэн зүйлгүй. Ганцхан жил болоод хуулж хаяж байгаа зам ч бий. Энэ мэт асуудлаа эргэн харж хөрөнгө оруулалтын асуудалд ултай суурьтай хандмаар байна" гэлээ.
Мөн тэрээр дүйвээнээр аливаа асуудлыг шийдэх гэж улайрдгаа болих хэрэгтэйг ч эрх баригчдад сануулсан юм.
Зочин · 2015/10/23
МАН ТҮҮНИЙ ДАРГА С.БАЯР, СҮ БАТБОЛД НАР МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД АН, РУУ, БАЯЦОГТРУУ ХАМАГ БУРУУГАА ЧИХЭЖ ГҮТГЭЭД ГАДААДРУУ ГАРЧ НУУГДААД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН.МАН ИНГЭЖ МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ИНГЭТЛЭЭ ХҮНДРЭХГҮЙ БАЙСАН. ХАРИН Ч АРДЧИЛЛЫН БУЯНААР АРД ИРГЭД ӨӨРИЙН ГЭСЭН ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БОЛООД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ГАЙГҮЙ БАЙНА,ШҮХ 88583399
Зочин · 2015/10/21
ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АРДЧИЛСАН НАМЫН БУРУУ БАЙХГҮЙ. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРСАН БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН. МАН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БУРУУТАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУД МАН*ЫНХАН ГАРЦААГҮЙ МӨН.МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ АРД ТҮМНЭЭ ЁРООЛГҮЙ ХАВЦАЛ РУУ ТҮЛХДЭГ. ДАРАА ТЭР ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨӨРСДӨӨСӨӨ БУСАД ХҮМҮҮСРҮҮ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/20
ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН АЛУУРЧИН МАН-Н УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧЭЭЧ .3 ТҮМЭН ХҮН АЛСАН НЬ БАГАДААД ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ МАН МОНГОЛ УЛСЫГ ТЭР ЧИГЭЭР ЗАЛГИЖ БАЙНА. 1990 ОНД А.Н МОНГОЛ УЛСЫГ ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВАРЧ ЧАДСАН МӨН ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ЧАДДАГ БОЛСОН . ЗӨВХӨН А.Н Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТНА. ӨӨР ЯМАР НАМ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛЖ ЧАДАЖ БАЙСАН ЮМ БЭ? МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИДАА НААДАХ БУЗАР АЛУУРЧИН МАН-АА БУШУУ ТҮРГЭН НУЛМИЖ ХАЯАЧ . ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ? ШҮХ 88583399
чимгээ · 2015/10/20
хүүшээ ХУД-т өнөөдрийг хүртэл цалин буусан газар алгаа. өлбөрч, өрөнд баригдаж үхэх нээ. ядаж байхад банк нь зээлээ өг гэж дарамтлаад. цалингийн зээлийг цалин буухаар өгдгийнш дээ. малнуудаа.