Сураггүй болсон 5 залууг эсэн мэнд оллоо
2015/10/21
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн. Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн байдаг. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.
Нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах бүлгийг гаргаад байсан юм. Харин дээрхи иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр нисдэг тэрэг хөлслөн Хэнтий аймгийн Бат ширээт сумаас наана 75 км орчмоос 5 иргэнийг эсэн мэнд олж, 17:00 цагийн орчим нийслэлд буусан байна. Нэг автомашиных нь шатахуун дууссан, газар орны хувьд ой, хөвч, шавар намаг, бартаа саад ихтэй байсан учраас хүндрэл үүсч, харилцаа холбоо тасарчээ.
Дээрхи иргэд Онцгой байдлын ерөнхий газарт хандан, эрлийн ажиллагаа зохион байгуулсан Төв аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай тусгай ангийн албан хаагчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн юм.
Зочин · 2015/10/22
5-n gomo gomodson bna
Зочин · 2015/10/22
Huuhendeed yavsan yum bna.
монгол · 2015/10/21
Хулгайн ан хийдэг хүнд гарууд биш биз?
Зочин · 2015/10/21
Showuchin balai garuud bn.
Zochin · 2015/10/21
Ashgui de .Bolgoomjtoi yvaarai humuus ee.Aij tugshij bailaa.Ashgui deee
Зочин · 2015/10/21
ар гэрийнхэн өнөөдөр нисдэг тэрэг хөлслөн Хэнтий аймгийн Бат ширээт сумаас наана 75 км орчмоос 5 иргэнийг эсэн мэнд олж, 17:00 цагийн орчим нийслэлд буусан байна eniig oilgodoggui yum bh daa 202.179.20.227 150.129.143.82 hoeroo tegej bgaad heruulch gedeg ni
irgen · 2015/10/21
Uu yagaa hiij tenej yavdag ym ulsiin hurungu benzin shathuuniig uruuleed hun huch hurungu mungiig uruulj bdag ene ulsuudaar garsan zardaliig ni tuluuleh heregtei huduu tenej yavahda binzen tosoo hangalttai avch yavahgui teneg ymnuud be
зочин · 2015/10/21
эрэлийн зардлаа авах ёстой.архидаад зугаацаж явна.татварын мөнгөөр эрээ биздээ