“Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч дахин хүн мөргөж гэмтээлээ
2015/10/21
2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 395 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 327 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-18, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч дахин осол гаргасан байна. Тодруулбал өчигдөр, БГД-ийн нутаг Телевизийн зам, Шинэ эцсийн автобусны буудлын замд Тэнүүн огоо ХХК-ны Deawoo Bs-106 маркийн автобусны жолооч Р нь явган зорчигч 78 настай эрэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн байна.
Уржигдар ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж, Саруул тэнгэр-2 н урд замд “Тэнүүн-Огоо” ХХК-ны Daewoo Bs-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан юм.
irgen · 2015/10/21
Ee huurhii nom unshuulaache
отгон · 2015/10/21
жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хэрэгтэй шдээ
Зочин · 2015/10/21
"Тэнүүн огоо" ХХК-тай гэрээгээ цуцлах хэрэгтэй шүү дээ. Ер нь энэ ХХК-ны жолооч нар бүдүүлэг харьцаатай. Зорчигч багатай цагаар ар араасаа цуваад л бөөнөөрөө явдаг хэрнээ ачаалал ихтэй ажил, сургуульд явах, ирэх цагаар ирэхгүй удаж удаж нэг ирэхээрээ буудлаасаа хэтэрч зогсоод иргэдийг араасаа гүйлгэж, бөөнөөр нь эд бараа чигжиж байгаа юм шиг л байдаг.