ГХЯ "Хэвлэл мэдээллийн цаг" хурлаараа сэтгүүлчдийн асуултад хариулав
2015/10/21
Гадаад хэргийн яам сар бүрийн гурав дахь долоо хоногийн мягмар гарагийн 14 цагт “Хэвлэл мэдээллийн цаг” зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн “Хэвлэл мэдээллийн цаг” өнөөдөр тохиож Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон газрын захирал, дэд захирлууд хуралд оролцлоо. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярианыхаа эхэнд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын ерөнхий сайд Ш.Абе Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байгааг дуулгав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 70-р чуулганд оролцсон тухай, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцсон талаар болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсон талаар мэдээллээ.
Мөн Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт, ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Нэмж хэлэхэд Гадаад хэргийн яам сар бүр сэтгүүлчдээр дамжуулж олон нийтэд өөрсдийн бодлого, үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг өгч байхаар болсон билээ.
Зочин · 2015/10/21
ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АРДЧИЛСАН НАМЫН БУРУУ БАЙХГҮЙ. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРСАН БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН. МАН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БУРУУТАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУД МАН*ЫНХАН ГАРЦААГҮЙ МӨН.МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ АРД ТҮМНЭЭ ЁРООЛГҮЙ ХАВЦАЛ РУУ ТҮЛХДЭГ. ДАРАА ТЭР ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨӨРСДӨӨСӨӨ БУСАД ХҮМҮҮСРҮҮ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ. ШҮХ 88583399