З.Баянсэлэнгэ: 10 хувийг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо
2015/10/23
Өнөөдөр иргэдийн дунд маш том хүлээлт үүсгээд байгаа асуудал бол “10 хувь” Орон сууцны эрэлт их, нийлүүлэлт хангалттай байгаа ч орон сууцны борлуулалт тун муу байгаа нь дээрх асуудалтай холбоотой учраас нэг талаас барилгын компаниуд, нөгөө талаас урьдчилгаа төлбөр бага төлж, урт хугацааны зээлээр орон сууцтай болохыг хүссэн мөрөөдсөн олон мянган иргэд энэ ажил хэрэгжиж эхлэхийг тэсч ядан хүлээж буй. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг төрөөс дэмжин олгох энэ асуудал анх яригдсанаас хойш ийнхүү багагүй хугацаа өнгөрснөөс болж иргэдийн дунд эргэлзээ бий болоод байсан юм. Тэгвэл “хонгилын үзүүрт гэрэл аслаа”.
БХБ-ын яамныхан болон Сангийн яамныхан саяхан хуралдаж, энэ асуудлаар өөр өөрийн хувилбаруудаа боловсруулан хэлэлцжээ. Ингэхдээ хоёр талаас хэд хэдэн хувилбар гаргасан бөгөөд ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сан, орон сууцны үнэ ханш болон бусад олон талын судалгаа, мэдээлэлд тулгуурлан боловсруулсан аж. Яамдууд боломжтой хувилбарыг олохоор бүх чиглэлд олон талаас нь судалж ажилласны үр дүнд саналаа нэгтгэж чадсан байна. Энэ талаар “Санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулснаар 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо, зээлийн хэрэгжилтийг хурдан эхлүүлж, аль болох олон иргэнийг хамруулахыг хичээж байгаа” хэмээн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдэгдсэн юм. Шийдэхэд хүндрэлтэй байсан энэ ажлыг “урагшлуулна ахиулна” хэмээн амлаж байсан З.Баянсэлэнгэ сайд үнэхээр хичээж ажиллаж, хэлсэндээ хүрлээ. Ингээд юутай ч “10 хувь хэрэгжихээр болж байгаа юм байна. Засгийн газраасипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах шийдвэрийг гаргахдаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг баталсан бөгөөд уг санхүүжилтийг шууд гаргах хөрөнгө, боломж байхгүйгээс энэ ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр болж байна.
Эх сурвалж: http://times.mn/
Зочин · 2015/10/23
Аягүй бол Баянсэлэнгэ авгай барилгын компаний эзэдээс бөөн хахууль авсан юм байгаа биз дээ.
Зочин · 2015/10/23
Тэнэг гэр хороололын авгай. 10%-ийн зээл бүтэлтэй болвол байрны ханшны уналт зогсож барилгын компаний эзэдийн түрийвч зузаарч, иргэд бөөн өр зээлтэй муу хийгдсэн хөөсөн үнэ ихтэй байртай үлдэнэ.
Зочин · 2015/10/23
naad ipotek uuruu yvuurgui bolchod bn yun 10 shal hudlaa
Зочин · 2015/10/23
Яааг хэрэгжээд эхлэхээр нь л итгэе. Аль дээрээс хойш л хэрэгжих гэж байна, яг хэрэгжлээ, хэрэгжчихсэн юм шиг ярихийн.
Zochin · 2015/10/23
Ali 3n saraas hoish l neg umaa yariaad suugaad baigaa shdee, ard tumnee boddogson bol ali hediin l shiidchih asuudal. Odoo songuuli dohood ajil hiisen ner awah gej baigaa bol uneheer hetsuu bna. Bitgii l show bolchoosoi.