55 цагдаа ёс зүйн алдаа гаргаж ажлаасаа чөлөөлөгджээ
2015/10/23
Цагдаа хуулиа зөрчдөг ч хариуцлага хүлээдэггүй гэх яриа, хардлага иргэдийн дунд байдаг. Тэгвэл хариуцлага алдсан цагдаа нарт арга хэмжээ авдаг бөгөөд 2015 оын эхний 9 сарын байдлаар 1028 цагдаа ёс зүйн алдаа гаргаснаас 55 нь ажлаасаа халагдсан байна.
Цагдаагийн дотоод аюулгүй байдал хяналтын тасаг цагдаагийн алба хаагчдийн ёс зүй үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мөн иргэдээс 126 дугаарын утсанд цагдаагийн алба хаагчийн талаар гомдол мэдээлэл авдаг байна. Он гарснаас хойш 1028 алба хаагч ёс зүйн алдаа гаргасан гэдгийг тогтоож 55 алба хаагчийг халжээ. Үлдсэн 973 алба хаагчийн цалинг хасах, албан тушаал бууруулах зэрэг шийтгэл оногдуулжээ.
Нийт зөрчил гаргасан алба хаагчдын 60 гаруй хувь нь офицер цолтой дээд боловсролтой байжээ. Гэхдээ зөрчил гаргах алба хаагчдын тоо буурч байгаа. Өнгөрсөн жилээс 10.3 хувиар буурсан үзүүлэлт байна.
Ёс зүйн зөрчил гаргасан 1028 алба хаагчдаас нэг нь мөрдөх ажиллахаа явуулахдаа хүч хэрэглэсэн нь тогтоогдож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн эрүүгийн хэрэгт оржээ.
Мөрдөх ажиллагаанд хүч хэрэглэхээс гадна хэргийг удаашруулдаг иргэдийг олон дахин дуудаж чирэгдүүлдэг зэрэг нь цагдаагийн алба хаагчдийн нэр хүнийг унагаж байдаг гэдгийг судалгааны байгууллага тогтоожээ.
Иргэн таньтай цагдаагийн алба хаагч харьцахдаа өөрийн нэр цол албан тушаалаа танилцуулах үүрэгтэй. Хэрэв танилцуулаагүй бол ёс зүйн алдаа. Ингээд шаардлага тавихдаа хуулийн дагуу бичиг баримтыг шалгах эрхтэй. Харин хууль нийцсэн шаардлагыг биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч таньд хүч хэрэглэх эрх нь нээгдэж байдаг.
guree · 2015/10/24
olon tsagdaa dund sain muu hun bgaa shuu
Зочин · 2015/10/23
Мөрдөнгийн байцаагч нар шиг новшийн хүмүүс байхгүй
Saihanaa · 2015/10/23
Zov alham baina. Aldaa gargah neg hereg, hariutslaga nogoo hereg. Yos zui gedeg mash nandin zuilee erhemlej ajillaya. Hariutslagiin ard shiitgel baih heregtei.
Зочин · 2015/10/23
Дандаа хогийн гарууд байдагшдээ
Зочин · 2015/10/23
Hohinee. Tsagdaa tsagiin naiz