О.Баасанхүү МАН-д элсэх үү?
2015/10/24
Энэ намрын улс төрийг улайсгаж мэдэх үйл явдлууд удахгүй ар, араасаа өрнөх нь. Засгийн газрыг огцруулах асуудлыг ирэх сард багтааж шийдвэрлэнэ гэх яриа Төрийн ордонд гараад удаагүй байтал хошин шогийн гэмээр нэгэн үйл явдал болж мэдэхээр байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН-д элсэх гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд МАХН-ын гишүүн бөгөөд Н.Энхбаярыг баларч явахад өмгөөлөгчөөр нь ажилласныхаа шанд УИХ-ын гишүүн болсон гэдэг. Өнгөрсөн гурван жилд Н.Энхбаярын төлөө идэвхтэй дуугарч, хамгаалж, хаацайлж ирсэн тэрбээр ойрноос намын даргатайгаа таарамж муутай байгаа аж.
Н.Энхбаяр О.Баасанхүүгээ жийж эхэлсэн цаг хугацаа аль нэг жилийн өмнөөс эхлэлтэй. Харин сүүлийн үед дээрх асуудал улам хурцдаж хүн чинээ тоохоо больсон сурагтай.
Саяхан МАН-ын огцорсон зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл ажиллагаа болж өнгөрсөн. Энэ үеэр "Шударга ёс" эвсэл болон АН-ынхан сайдад нэр дэвшигчдээ тодруулж, хэн, хэнийг сайд болгохоо ярилцах үеэр О.Баасанхүүгийн гомдол хүчээ авсан гэнэ. Түүнд сайд болох хүсэл их байсан ч намын дарга Н.Энхбаяр жийж оронд нь З.Баянсэлэнгийг сайд болгосон гэх. Мөн Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр Н.Энхбаяр О.Баасанхүүгийн өрөөний хаалгыг өшиглөн орж "Чи хуралдаа очиж суул даа" хэмээн загнасан гэдэг. Гадны төлөөлөгчтэй уулзаж байхад гаднаас хаалгыг нь өшиглөж орж ирэн жаахан хүүхэд шиг загнаж орхисон Н.Энхбаярын энэ үйлдэл О.Баасанхүүгийн тэвчээрийн хязгаарыг барж орхисон аж.
Н.Энхбаяр ингэх болсон шалтгаан нь өөрийнх нь авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх үеэр ганц хүний санал ч дутаж мэдэхээр байсантай холбоотой.
Энэ мэт асуудлууд хуримтлагдсаар О.Баасанхүү гишүүнийг эргэж харахааргүй болтол гомдоожээ. Тиймээс л тэрбээр нэгэн цагт хайр зарлаж "үхэж, хатсан ч хамт" байна гэж байсан даргаасаа холдохоор болжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрыг огцруулах асуудлыг шийдвэрлэсний дараа буюу ирэх сараас МАН-д элсэх сурагтай.
Т.Энхэлээ
Эх сурвалж: www.24tsag.mn
Зочин · 2015/10/26
MAN ruu tsuvj ehlii shde odoo ingee l.
Tenger · 2015/10/25
Ene Baasanhuutei adilhan hun yu bichee be, setgetsiin uvchtei yumu a.
Зочин · 2015/10/25
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ Ч СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГАГҮЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. ТИЙМ УЧИРААС ЗӨВХӨН АН-ААС ӨӨР НАЙДАХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ХААНА БАЙГАА ЮМ . ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН ШИГ ХУУРАМЧ, ШУНАХАЙ 3 4 5 ДАХЬ У/Т-Н ХҮЧИН 1000 Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ. ӨӨР МЭДЭХГҮЙ ХЭН НЭГЭНД НАЙДАЖ АЗАА ҮЗЭЖ ГАЙГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЭД МОНГОЛЫГ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЛТОЙ БИШ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/25
МАН АРД ТҮМНИЙ ӨМЧИЙН 100-НЫ 99 %-Г НЬ БУСАД НАМ , НАМ БУСЧУУД ҮЛДСЭН 10%-Г ХУВААЖ ИДСЭН СТАТИСТИК ТООЦОО БАЙДАГ ЮМ ДАА. МАН-Д БАЙСАН АЛЬ УХААНТАЙ ЭРДЭМТЭН ДОКТОРУУД МАН-ЫГ НУЛМИЖ ХАЯСАН. ДАШИЙН БЯМБАСҮРЭН ,Б.ЧИМИД,ОЧИРБАТ, ГОНЧИГДОРЖ, ТЭГЭЭД ӨР БУСАД НАМРУУ ӨЧНӨӨНӨӨРӨӨ ОРЖ БАЙНА.
ӨВӨӨ · 2015/10/24
ЧИ МАН ЫН БУЯНД ИЙ М БИЧИХТЭЙГЭЭ БОЛСОН АЖИЛЧНЫ РОЙНД ЯМАР ЯМАР ҮЙЛДВЭР БАЙСНЫГ ЧИ САНАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙХ ТЭДГЭЭРИЙГ БАТХҮҮ МОЛЕКУЛ БАТТУЛГА ГМ АН ЫН ХУЛГЙЧИД АВСАН АЛЬ ИХ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН БҮГД АН ЫН ГИШҮҮД ЧИ ХУДЛАА ГЭЭД ХЭЛДЭЭ АН Д ГАНЦ ӨӨДПТЭЙ НЭР ХҮНДТЭЙ БОЛОСРОЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮН БАЙНА УУ ЧИ НЭРИЙГ НЬ БИЧ ДЭЭ УХААНТАЙ НЬ АН ААС ЗАЙГАА БАРИСАН ЧАМ ШИГ ТЭНЭГҮҮД Л ЯС ГОРЬДСОН НОХОЙ ШИГ ХУЦАЖ БАЙГАА БҮГД СОЦДЕКҮҮ ЧИ ХАРТУЛДАА
Зочин · 2015/10/24
МАХН-ЫН УДИРДЛАГУУД 1990 ОНООС ӨМНӨ НАРТ ӨМЧ ХӨРӨНГӨ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТЭЖЭЭНЭ ГЭЖ ХУУРАН МЭХЭЛЖ МОНГОЛЧУУДЫН БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВЧ ГАНЦ ОPОС УЛСААС ХАРААТ БАЙЛГАЖ ОРОС УЛС НЬ ХЯМРАЛД ОРЖ 1990 ОНД МАН-ЫН БАЛГААР МОНГОЛ УЛС АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН.ЯМАРЧ ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН БА ТҮҮНИЙ МУЙХАР МУЛГУУ УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙНА, ТЭГЭЭД МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭХЭД ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ ХҮМҮҮС ИТГЭЖ БОЛНО ГЭЖ ҮҮ? МАН 80 ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬСАН ТУРШЛАГАТАЙ ГЭЭД БАЙГАА, MОНГОЛООС БУСАД СОЦИАЛИСТ ГЭЖ БАЙСАН УЛСУУД ОРОСЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ӨӨРИЙН ОРОНДОО ГАН ХАЙЛУУЛАХ БОЛОН АВТО МАШИН,ТРАКТОР, ЗЭВСГИЙН ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛЧИХСАН. ГЭТЭЛ МАНАЙ АРД ИРГЭД 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛТАЛ НОЛИЙН ЦААС, ДАМСК, СКОЧОО Ч МЭДЭХГҮЙ, ХҮҮХЭД, НАСТАЙ ХҮМҮҮСЭЭ БИЕ ЗАСУУЛДАГ ГОРШОКОНД ХҮНД ИДЭЭ ТАВЬЖ ӨГДӨГ ТИЙМ БҮДҮҮЛЭГ БАЙСАН НЬ ХАРАМСАЛТАЙ ҮНЭН. МОНГОЛ УЛСЫГ АРДЧИЛСАН НАМААС ӨӨР ДЭЭШ НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. ШҮ.ХӨДӨ