Өчигдрөөс эхлэн бороо цас орсон бөгөөд өнөөдрөөс цас үргэлжлэн орно.

Өнөөдрийн байдлаар нийcлэлийн бүх зам хальтиргаа гулгаатай байна. Энэ нь ТҮК-иуд ажиллаагүй, цас хайлуулагч цацаагүйтэй шууд холбоотой юм. Үүний улмаас автомашинууд шүргэлцэх, нэгнийхээ араас орох тохиолдол буурахгүй байна. Тиймээс жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Инхэнх нутгаар цасан шуурга шуурч байна. Тиймээс Дархан, Сэлэнгэ, 52-ын давааг хаагаад байна. Учир нь ихэнх даваа гүвээ мөстөж явахад бэрхшээлтэй байна. Мөн Баруунтурууны даваа, Хөшөөтийн даваа, Хоолтын даваа мөстсөн тээврийн хэрэгсэл 2 талаасаа боогдоод байна.

Бид хаагдсан замуудын талаарх мэдээллийг шуурхай хүргэх болно.