МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр огцорч, Н.Удаанжаргал сонгогдлоо
2015/10/26
Нийтийн тээвэр “ухаалаг” болсноор оюутнуудыг өдөрт 2 удаа л үнэгүй зорчуулахаар болсон. Үүнийг МОХ эрс эсэргүүцэн сүүлийн хэдэн сар суулт хийхийн зэрэгцээ тайван жагсаал хийсэн. Энэ бүхэн нь үр дүнд хүрэхгүй, төрийн байгууллагаас хэдэн зуун сая төгрөгөөр нь илэрсэн гэх шуум гарахтай зэрэгцэн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон.
Түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, ээлжит бус чуулганаа хийсэн байна. Улмаар МОХ-г тэргүүлэх хүнийг сонгох санал хураалтаар Н.Удаанжаргал олонхийн санал авсан байна.
Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, СЗХ-ны тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
А.Баярмаа
Зочин · 2015/10/26
Ene nuhr garchhaar buur udaan jaragchxiin bishu
отгон · 2015/10/26
аль намын хүн юм болоо
Зочин · 2015/10/26
oyutan huuheed tawiach ee. uyn alban tushaaliin seter zuuh durtei uym we dee ene zaluuchuud chin