Охиныг өөрөө галт тэрэгний урдуур орсон гэж дүгнэжээ
2015/10/27
2015-07-14-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Гэрийнхэн нь түүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад 2015-07-17ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцос нь олдсон байдаг.
Талийгаач охиныг бусдын нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж төмөр замын хоёр машинистыг аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Хэрэгтэй холбоотойгоор шинжээчийн томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчөөгүй, талийгаач охин хурдтай явж байсан галт тэрэгний урдуур өөрөө орсон гэх дүгнэлт гарчээ. Иймд Төмөр замын цагдаагийн газраас талийгаач охиныг гадны нөлөөтэй бус, амиа хорлосон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Харин хэргийг хэрэгсэхгүй болгосныг талийгаач охины өмгөөлөгч н.Золзаяа эсэргүүцэн, Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргаад байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/10/28
Бичлэг дээрээ гүйж байсан юм бол бараг л өөрөө орчиж дээ гэж бодогдохоор бн. Өөр хүн түлхээгүй бол эсвэл хүн өөрөө л урдуур ордоггүй юм бол галт тэрэг замаасаа хазайгаад дайрна гэж байхгүй биздээ
Зочин · 2015/10/27
bichleg hvrtel bsn gesen manaihan ugaasaa vnen bodit hereg ilrvvlelt hiij chaddaggvi shvvhtei oron shvv dee gemt heregten il bsn ch mungu bwal heregsehgvi hayadag tiim l huulitai
Зочин · 2015/10/27
Surgaltiin tulburuu hvrtel uuruu ajil hiij tsugluulj bsn ireedvitei ohin yasan gej amia horoldog ym be tumur zamiin kamert zam dagaj zugtaaj bgaa bololtoi gvij bsn bichleg
Зочин · 2015/10/27
amia horlohod hurgesen shaltgaaniig ni togtoogoochee. Zuv zugeer hun uuruu galt tergen dor oroh uu. Ul suuritai shalgaach
irgen · 2015/10/27
Uhsenii hohi amidiin zol gedeg ug unen ymda iim huurhun ohin amia horolson bna gej bodhoor sanaand bagtahgui l bna shu
z · 2015/10/27
yu gej amia horlohov deee. hergiig sain murduj shalgaachee.ajlaa hiij chadahgui hudlaa heregiig haagaad haychih yumaa muusain yumnuud zugeer, hairan saihan ohin.