Малчны зээлийн хүүг бууруулах боломж эрэлхийлэх тухай асуудал улстөрийн намуудын эмзэг сэдэв болчихоод буй. Арилжааны банкуудын зээлийн системд өөрчлөлт хийснээр зохицуулагдах уг асуудал өмнө нь яригдсаар ирсэн ч тодорхой шийдэлгүй хүрч чадалгүй өнөөг хүрч байна.

Өнгөрсөн оны байдлаар 73.900 малчин 53 тэрбумын малчны зээлтэй байгаа гэх тооцоолол гарчээ. Энэ нь нийт малчдын 60 ба түүнээс дээш хувь нь малаа барьцаалан арилжааны банкнаас зээл авсныг илтгэсэн үзүүлэлт.

Үлдсэн 40 орчим хувьд малынхаа ашиг шимийг хангалттай түвшинд хүртдэг мянгатууд ба нөгөө талд зээл авах боломжгүй цөөн тооны малтай айл өрхүүд багтаж байна. Өөрөөр хэлбэл, малын тоо нь зээлэнд хамрагдах шаардлагад нийцсэн дундаж амьдралтай малчид нэлэнхүйдээ зээл авсан гэсэн үг юм.

Малчдын төлдөг зээлийн хүү нь сарын 2.6-2.8 буюу жилдээ 31-35 хувь. Гэтэл цалингийн зээлийн хүү 1.4 ба түүнээс бага тоонд хэлбэлзэж байгаа юм. Монгол орны өнцөг булан бүрт салбар нэгжтэй гэдэг утгаар нь малчдын дийлэнх хувь нь ХААН банкнаас зээлээ авдаг гэх судалгаа бий. Бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангахыг зорьсон малчид банкны хатуу шаардлагад нугардаг ч яаж ийгээд зээл гарч л байвал болоо гэж үздгээ ч нуудаггүй. Ийм маягаар ХААН банк л гэхэд 2001 оноос хойш тасралтгүй 14 жил малчны зээлийг олгож байна. Аирлжааны банкууд жил бүр малчны зээлийн үлдэгдэл бланстай тайлангаа нэгтгэдэг нь одоо нэгэнт хэвийн үзэгдэл болчихсон.

Малчдын мал байгалийн болзошгүй аюулд үрэгдсэн, төлөх чадамжгүй болсон тохиолдолд шууд шүүхийн байгууллагад шилжинэ. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк малчдын малыг хураан авч, хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү