“Монгол Ил Хаант Улс” үзэсгэлэн маргааш нээгдэнэ
2015/10/27
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС – ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо /Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд/ зохион байгуулах гэж байна.
Тус хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт Монгол Төрийн Түүхийн музейд болно.
Холбогдох утас 99045949