“Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо
2015/10/27
НЗДТГ, “Азийн модель” агентлагийн хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж, Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.
Энэхүү тэмцээн 2014 онд анх удаа зохиогдож байсан бол 2015 онд ийнхүү хоёр дох удаагаа удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
“Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын гол зорилго нь Нийслэлийн соёлтой иргэд байцгаая уриан дор “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд өсвөр үеийн охид хөвгүүдийн гоо сайхан, ёс суртахуун, биеэ авч явах соёл, бусдад зөв үлгэр дууриалал болох эрхэм үүрэг хариуцлагыг Нийслэлийн ирээдүйн иргэд болсон хүүхэд залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Тус тэмцээнд 80 гаруй өсвөр үеийн охид, хөвгүүдэд бүртгүүлэн оролцсон бөгөөд тэдэнд 90 цагийн сургалтыг мэргэжлийн багш нар зааж сурган тэмцээнд бэлтгэн оруулсан юм. Ийнхүү 20 гаруй хоногийн хугацаанд сургалт, тэмцээн явагдаж шилдэгүүдээ тодруулжээ.
Та бүхэндээ “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээний шилдэгүүдийг танилцуулья.
- “Гран при буюу тэргүүн гоо охин” – 2015
84-р сургуулийн сурагч А.Наранхишигт
- “Тэргүүн жентельмен хөвгүүн – 2015
96-р сургуулийн сурагч Б.Өсөхбаяр
- “Өсөх ирээдүйтэй гоо охин- 2015”
4-р сургуулийн сурагч М.Хүслэн
- “Өсөх ирээдүйтэй жентельмен хөвгүүн-2015”
48-р сургуулийн сурагч Ц.Цэрэнноров
- “Оюунлаг гоо охин -2015”
48-р сургуулийн сурагч Ц.Норовсанжид
- “Оюунлаг жентельмен хөвгүүн –2015”
24-р сургуулийн Ч.Балжинням
- “Авьяаслаг гоо охин-2015”
СУИС-ийн лицей ангийн сурагч Э.Мягмарсүрэн
- “Авьяаслаг жентельмен хөвгүүн-2015”
СУИС-ийн лицей ангийн сурагч Т.Бат-Эрдэнэ
- “Фото гоо охин- 2015”
115-р сургуулийн сурагч Э.Наранцацралт
- “Фото жентельмен хөвгүүн-2015”
32-р сургуулийн сурагч Г.Амартүвшин нар тус тус шалгаржээ.
Тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүд 1 жилийн хугацаатай Нийслэлийн шинэ дүр төрх үйл ажиллагаанд оролцож сайн үйлсийн аянд хамрагдах болно. Хамтран ажилласан болон ивээн тэтгэсэн байгууллага, багш нартаа талархал дэвшүүлье.
Ц.Мөнх