Нийтийн орон сууцны 1-2 давхрыг хууль бусаар өргөтгөн барьж байна
2015/10/27
Орон сууцны тухай хуулийн 17-р зүйлд тухайн орон сууцны төлөвлөлтийг өөрчлөх, аюулгүй байдлын норм зөрчихийг хориглосон. Гэтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг БГД-ийн 67-р байрны оршин суугчид хэлж байна. Тус байрны 1-2 давхрыг өргөтгөж, хууль зөрчиж байгаа тухай мэдээллийг иргэд манайд өгсөн. Тус байрны нийтийн эзэмшилд байх ёстой хоёрдугаар давхрын тагтыг өргөтгөл бариулж байгаа айл худалдаж авчээ. Тиймээс юу хийхээ бид өөрсдөө мэднэ гэсэн тайлбарыг өгч байлаа. Биднийг очиход барилгын ажлаа үргэлжлүүлж байлаа.
Энд СӨХ юу хийж байв, хууль зөрчөөд байхад юу ч болоогүй юм шиг байна гэж оршин суугчид шүүмжилж байсан юм. Орон сууцны тухай хуулиар оршин суугчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь өргөтгөл барих ёсгүй. Хуулиар энэ нь хориотой гэдгийг НЗАА-ны ахлах мэргэжилтэн н.Эрдэнэбат хэлж байлаа.
Хуулиар хориглосон ийм үйлдлийг тухайн дүүргийн мэргэжлийн хяналт нь таслан зогсоох үүрэг хүлээдэг. Тэд ажлаа хийхийг энэ байрны оршин суугчид хүсч байна. Хэрвээ таны амьдарч байгаа орон сууцыг хэн дуртай нь өргөтгөөд байвал харьяа дүүргийнхээ Мэргэжлийн хяналтад хандаж, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх эрх нь танд бий гэдгийг НЗАА-аас сануулж байсан юм.
Зочин · 2015/10/27
BARIULSAN EZEN N OOROO MERGEJLIIN HYNALTIIN GAZAR AJILDAG GSEN BZDEEE... ARAI IIM BOLOHGUI EEE....