Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо
2015/10/28
Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажилласан. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.
Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд өнгөрсөн хоногт иргэн сураггүй болсныг эр гэрийнхэн нь мэдэгдэж аврагчид хайж олоход осгож амь насаа алдсан байсан юм. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлсний дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Зочин · 2015/10/29
Niitlel bichij bj aldaagaa hynj baimaar ym