Халхголд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулна
2015/10/30
Дорнод аймагт 500 000 га газарт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсээр байгаа. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болон өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр буюу 2015 оны 10-р сарын 30-ны өдөр 10-16 цагийн хооронд төв Чингисийн талбайд “Халх гол” чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75-р тогтоолыг цуцлахыг шаардаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд хорт аюул учруулахуйц уг тогтоолыг хүчингүй болгоход бүх нийтийн гарын үсгийг цуглуулах ажиллагаа хийх юм байна.
Халх голд чөлөөт байгуулахыг эсэргүүцэж байгаа хэн бүхэн өнөөдөр Чингисийн талбайг зорьж гарын үсгээ зурж, дэлгэрэнгүй мэдээллийг нутгийн иргэдээс авах боломжтой юм.