Д.Ганбаатарын Мongolian Saturday хүлэг дэлхийд хурдаа гайхууллаа
2015/11/01
АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлсэн байна.
Ингэснээр тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүүлж байгаа тохиолдол юм. Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас Mongolian Saturday 14 дугаартай уралдсан юм. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаач нар үздэг юм байна.
“Mongolian Saturday” нэртэй үрээ Тод манлай уяач “макс” Д.Ганбаатарын соёолон үрээ аж. Энэ үрээг анх Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж “макс” Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгосон байдаг.
“Mongolian Saturday” цэвэр англи үүлдэрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан бөгөөд ийнхүү дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадлаа.
222...111... · 2015/11/04
Монгол шинжээч, уяач, бизнесменний гар нийлсэн сайхан мэдээ байна. бүсад нэр алдартай нөхөд монголынхоо хэдэн адуучдад шавар болж байснаас максГанбаагийн араас хүчээ үзээсэйдээ
сон · 2015/11/02
Монгол хүн таниж жинжиж авч чадсан гэдэг нь л гайхамшиг
Зочин · 2015/11/01
mongol aduu bishee MONGOL ADUU BOL SAIHAN L BN HURUNGUTEI HUN MONGOL GEJ NERLEED GADAAD ADUUG TANIULJ BN DOO GANBAA
Зочин · 2015/11/01
yun sonin bgaa yum. neg bayaniin l omch bna. Mongold naaldax yum yu ch bxgyi. Xarin Mongol neriig zuuseneeree maks ganbaatar mongold ortei yldlee.
Зочин · 2015/11/01
сайхан мэдээ байна ганбаад улам их амжилт.
Бату · 2015/11/01
Монгол адуу биш л юм байна
Зочин · 2015/11/01
Xurai xurai
Зочин · 2015/11/01
Шагналд нь нь хэр их $ ирдэг бол