Зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 5 тохиолдол бүртгэгдэв
2015/11/02
2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 704 авснаас зам тээврийн ослын 522 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан юм.
Тухайлбал: СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын Мираж зочид буудлын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35-40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж гэмтээжээ.
БЗД-ийн нутаг Доржийн гудамж Мянган оюутны байрны баруун хойд замд H.Mightu маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 15 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Хөдөө орон нутагт -Говьсүмбэр аймгийн Баянмандал сумын 1 дүгээр багийн нутагт Т. Aliion маркийн М жолоотой авто машин онхолдож зорчигч 54 настай эмэгтэй О нас барсан6
Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй. ЗХАБТХ-ийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах; 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байгаа тул Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.