Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан талаар хэвлэлээр цацагдсан.

Уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. О.Ханбаатарт 2-3 зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа талаар хохирогчийн хүргэн ах О.Ганзориг ярьжээ.

Хэрвээ О.Ханбаатарын гэм буруутай нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 126 буюу хүчиндэх гэсэн зүйл ангийн дагуу 5-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

А.Баярмаа