Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богины ам" задгайн ... тоотод, байшин шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч сарын 31-ний өглөөний 08:50 цагт хүлээн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 алба хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Уг гал түймэрт иргэн Ш /63 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.