Олон улсын хэмжээнд Монгол улсын найман иргэнийг эрэн сурвалжилж байна
2015/11/03
Өнөөдрийн байдлаар Монгол улсын найман хүнийг олон улсын хэмжээнд буюу Интерполоор эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Т.Анез, Б.Хуяг,Н.Энхтуяа, Ц.Гансүх, Б.Солонго, С.Энхчимэг, Т.Аятунгаа, Г.Нэргүй нарийг эрэн сурвалжилж байна.
Намбарын Энхтуяа
1960 онд төрсөн түүнийг Монгол улсын улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна. Н.Энхтуяа нь Н.Энхбаярын төрсөн дүү бөгөөд түүнийг өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
Буяагын Хуяг
1978 онд төрсөн тэрбээр мөн л экс Ерөнхийлөгчийн холбогдсон гэмт хэрэгт хам саатнаар оролцсон гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна. Түүнийг Монголын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Учир нь Б.Хуяг нь өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнийг Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн хамт нэг өдөр эрэн сурвалжилах хүслэтийг Монголын талаас гаргасан бөгөөд тэднээс болж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “хэрэг мандааж” байсан түүхтэй.
Тогашбайн Еэркин
Эрэгтэй. 1985 онд төрсөн тэрбээр Казак, Орос, Монгол хэлтэй бөгөөд Баян-Өлгий аймагт төрсөн. Хулгайн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.
Тилвенвены Анез
Эрэгтэй, 1988 онд төрсөн. Баян-Өлгийн аймагт оршин суудаг тэрбээр Казак, Монгол хэлтэй. Хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлаад жилийн гаруй хугацаа өнгөрч байна.
Тодруулын Аятунгаа
Охиноо алдсан хэмээн мэдэгдээд байгаа тэрбээр 1991 онд төрсөн. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа.
Бөхчулууны Солонго
1968 онд төрсөн түүнийг хүүхэдтэй зуй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа. Б.Солонго нь Т.Аятунгаагийн ээж юм.
Цэрэндоржийн Гансүх
Сэжигтэн Ц.Гансүх нь 1.55м өндөртэй, 01/06/1971 төрсөн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат. Түүнийг Монгол улсын хуулийн байгууллагын зүгээс эрэн сурвалжилах хүсэлтийг интерполд илгээсэн байна
Гантуяагийн Нэргүй
Эмэгтэй, 1978-12-18-ны өдөр төрсөн. Архангай аймагт төрсөн. Монгол улсын хуулийн байгууллагаас олон улсын хэмжээнд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Залилангийн хэргийн улмас эрэн сурвалжлагдаж байгаа.
Сономцэрэгийн Энхчимэг
Эмэгтэй, 1972-12-05-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Түүнийг Монголын улсын хуулийн байгууллагаас эрэн сурвалжлуулах хүсэлт гарсан. Бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр эрэн сурвалжлагдаж байна.
Тэднийг аль нэг улсад яллах гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж, яллахаар ял төлөвлөсөн байгаа болохоор ийнхүү олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.
А.Баярмаа
Зочин · 2015/11/04
Manai uls oron xulgai nuurletsen orn bolchood bga biz de. Nuguu gaixuulaad bsn ARDCHILAL iin buyanaar...Xuuliin dor amidrax yostoi bizde. Xaana bn???? Ardchilal bidend erx chuluu ugsnch, durtaini xuchirxiill uildeedl, xulgai xiigdl,bln gsn uguu???
Солонгот Балдан · 2015/11/04
Хамгийн түрүүнд ард түмний өмчийг луйвардсан хүмүүс Н.Энбаярын хам хэрэгтнүүдийг илэрүүлж олох юмсан.
Зочин · 2015/11/03
Аятунгаа чинь монголд байгаа биздээ бариад интерполид өгчиж болдоггүй юм уу
Зочин · 2015/11/03
Barigdandaa barigdana uduhgui narigdana ta nar
Зочин · 2015/11/03
hairan saihan zaluuchuud iim buzar bulhai zuil hiigeed ichmeer yumdaa.eej ohin 2 hurtel yabj bh yum!!!